Өвлийн тээвэр. Цасан шуурганы үед ачаагаа хэрхэн хамгаалах вэ?
⚠️ ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ · 11/17–11/20
Цасан шуурга, хүйтрэл
Өвлийн тээврийн үед ачаагаа хэрхэн хамгаалах вэ
Энэ долоо хоногт улсын зүүн болон говийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна. Цаг агаарын мэдээнд тулгуурлан ачаа тээвэрлэхдээ анхаарах зүйлсийг хүргэж байна.
⚠️
Цаг Уур Орчны Шинжилгээний Газрын сэрэмжлүүлэг
11 дүгээр сарын 17-нд Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар цасан шуурга шуурна. Зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхааруулж байна.
ӨДӨР ӨДРӨӨР
Цасан шуурганы явц
🌨️
11/17
Мягмар
Дорноговь, Сүхбаатар аймгийн ихэнх нутаг, Төв, Сэлэнгэ, Дундговь, Дорнод аймгийн зарим нутаг, Хэнтий аймгийн өмнөд сумдаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
🌬️
11/18–19
Лхагва – Пүрэв
Сэлэнгэ аймаг, Хэнтий аймгийн хойд хэсэг, Төв аймгийн зүүн хойд хэсэг, Дорнод аймгийн зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 18-нд говь, талын нутгаар салхи 14–16 м/с хүрнэ.
❄️
11/20
Баасан
Сэлэнгэ аймгийн зүүн хэсэг, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 19–20-нд зүүн нутгаар салхи 14–16 м/с хүрнэ.
ХҮЙТРЭЛ · 11/18–11/22
18–22-ны өдрүүдэд хүйтэрнэ
🌙
27–32 хэм
Шөнийн хамгийн их хүйтэн
❄️
14–19 хэм
Ихэнх нутагт шөнийн хүйтэн
💨
14–16 м/с
Говь, тал, зүүн бүсэд салхины хурд
ЗӨВЛӨМЖ
Өвлийн тээврийн бэлтгэл. 3 үе шат
01
📝 Захиалахдаа
Үнийн санал авахаас өмнө
✔ Хөлдөх ачаагаа урьдчилан хэлээрэй
Ундаа, будаг, эм, хүнс зэрэг ачааг дулаалгатай эсвэл халаалттай машинаар тээвэрлэх нь зүйтэй.
✔ Ачаандаа тохирох машин сонгоорой
Тэвштэй, тентэй, дулаалгатай машинаас тохирохыг манай менежер санал болгоно.
02
📦 Ачихдаа
Ачих өдөр
✔ Баглаа боодлоо сайжруулаарай
Чийг, цаснаас хамгаалах бүтээлэг, бат бөх бэхэлгээ ашиглавал ачаа гэмтэх эрсдэл буурна.
✔ Ачих, буулгах талбайгаа бэлдээрэй
Цас, мөсийг цэвэрлэж, сэрээт ачигч, кран зэрэг техник бэлэн эсэхийг шалгаарай.
03
🚚 Замд
Тээвэрлэлтийн үед
✔ Хугацаандаа нөөц өдөр тооцоорой
Цасан шуурга, халтиргаатай үед замд саатал гарах магадлалтай тул хүргэх хугацаагаа уян хатан төлөвлөөрэй.
✔ Цаг агаарын мэдээг тогтмол харж байгаарай
Ачих өдрөөсөө өмнө урьдчилсан мэдээг шалгаж, шаардлагатай бол менежертэйгээ ярилцаарай.
Өвлийн тээврээ хамтдаа төлөвлөе
Түмэн Тээх 1000 гаруй тээвэрчинтэй сүлжээгээр таны ачаанд тохирох машиныг санал болгоно. Ачаа, чиглэлээ илгээгээрэй.



Comments