top of page

Эрээнд ачаа бөөгнөрч, хилийн оочир уртаслаа. Олон улсын ачаагаа одооноос төлөвлөөрэй

4 hours ago
1 min read

Оны сүүлээр гадаад худалдааны ачаалал нэмэгддэг. Эрээн–Замын-Үүд чиглэлээр ачаа татдаг компаниудад хамааралтай одоогийн нөхцөл байдлыг товчлов.


📍 Эрээн–Замын-Үүд: одоогийн нөхцөл байдал

10 дугаар сарын 28-ны байдлаар

• Цагийн хуваарь: Боомт өвлийн цагийн хуваарьт шилжиж, 08:00–18:00 цагийн хооронд ажиллаж байна.

• Ачааны бөөгнөрөл: Эрээн хотод 7000 гаруй чингэлэг ачилтаа хүлээж зогсож байна.

• Оочир, дараалал: Замын-Үүд боомтоос Эрээн рүү нэвтрэхэд машин дунджаар 5–7 хоног оочирлож байна.

• Таталт: Оочир дарааллаас өдөрт 4–6 эгнээ буюу 250–300 машин таталт хийж оруулж байгаа нь Эрээнд цугларсан ачааг бүрэн ачихад хангалтгүй байна.

• Тээврийн үнэ: Ачаа бараа Эрээнд бөөгнөрч, ачилт хийх машин хомсдолтой байгаагаас тээврийн үнэ нэмэгдсэн байна.



✅ Олон улсын тээвэрт анхаарах 3 зөвлөмж

⏳

Хүлээлтийн хугацааг тооцох

Эрээн–Замын-Үүдэд оочир уртассан тул хүргэлтийн хугацаандаа нөөц хоног тооцоорой.

🚚

Машинаа эрт захиалах

Ачилт хийх машин хомсдолтой байгаа тул тээврээ урьдчилан захиалж, машинаа баталгаажуулах нь зүйтэй.

📄

Бичиг баримтаа урьдчилан бүрдүүлэх

Инвойс, баглаа боодлын жагсаалт, гарал үүслийн гэрчилгээгээ бэлэн байлгавал гаалийн бүрдүүлэлтэд саатахгүй.


Олон улсын ачаагаа хамтдаа төлөвлөе

Олон улсын тээврээ одооноос төлөвлөөрэй. Түмэн Тээх 1000 гаруй тээвэрчинтэй сүлжээгээрээ танай байгууллагатай хамтран олон улсын тээврийг эрсдэлгүй зохион байгуулж, ачааг тань хугацаанд нь, аюулгүй хүргэхэд бэлэн байна.

📞 7775-1111

Ачаа, чиглэлээ бичээд үнийн санал аваарай.


Уулзах боломжтой өдрөө сонгоод илгээгээрэй. Таныг хариуцсан менежер эргэн холбогдоно.


Comments


+976 7775-1111

Монгол ТВ таур 905 тоот, Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар

  • FB
  • youtube
  • in
bottom of page