top of page
  • Writer's pictureChuluunmunkh sb

Хот доторх хүргэлтийг өөрчилж буй электрон машинууд

Case: Amazon Rivian


Дэлхийн цахим худалдаа, ложистикийн аварга компани болох Amazon цахилгаан хүргэлтийн фургонуудыг нэвтрүүлснээр сүүлийн миль хүргэлтийн үйл ажиллагаандаа хувьсгал хийх шинэ төсөл хэрэгжүүлжээ. Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Rivian-тай хамтран ложистикийн үйл ажиллагаагаа тогтвортой байдлын томоохон зорилтуудтай уялдуулж, нүүрстөрөгчийн ул мөрийг багасгахын тулд энэхүү санаачлагыг эхлүүлсэн байна.


Amazon 100,000 цахилгаан хүргэлтийн фургонд захиалга өгсөн бөгөөд эдгээр нь цахим худалдааны тэргүүлэгч компанийн хүргэлтийн хэрэгцээнд зориулан тусгайлан бүтээгдсэн гэдгээрээ онцлогтой. Эдгээр фургон машинууд нь Парисын уур амьсгалын гэрээнд заасан амлалтаа хугацаанаас нь 10 жилийн өмнө биелүүлэх Amazon-ий төлөвлөгөөний нэг хэсэг юм. Эдгээр машинуудыг АНУ-ын хотуудад байрлуулж, хот доторх хүргэлтийн нөхцөл байдлыг өөрчлөхөөр төлөвлөж байна.





Хот дотох хүргэлт нь маш их хэмжээний хорт утаа ялгаруулдаг бөгөөд энэхүү фургон төслийн гол зорилгуудын нэг нь байгаль орчинд үзүүлж буй хорт нөлөөллийг мэдэгдэхүйц хэмжээнд бууруулах явдал юм. Уламжлалт хүргэлтийн машинаас үүдэн бий болдог хортой бохирдуулагчийг устгаж, хотын орчныг илүү цэвэр, эрүүл болгох боломжтой.


Түүнчлэн энэхүү хүргэлтийн цахилгаан машины хэрэглээг дэмжихийн тулд Amazon компани цэнэглэх дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Хүргэлтийн станцууд дээрээ стратегийн ач холбогдолтой цэнэглэх байгууламжууд нь цахилгаан фургонууд цэнэглэхэд их хэмжээний завсарлагагүйгээр хот доторх маршрутаа үр ашигтайгаар хадгалах боломжийг олгодог.


Цаашилбал, Амазоны хүргэлтийн цахилгаан фургон төсөл нь Парисын уур амьсгалын хэлэлцээрийн зорилтуудыг хугацаанаас нь арван жилийн өмнө биелүүлэх төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд энэхүү амбицтай санаачилга нь Амазоны ложистикийн флотыг байгальд ээлтэй, үр ашигтай, тогтвортой систем болгон өөрчлөхийн төлөө зүтгэж байгааг харуулж байна.


Түүнчлэн энэхүү төсөл нь бусад хүргэлтийн компаниудад үлгэр жишээ болж, хотын ложистикт ижил төстэй цахилгаан тээврийн хэрэгслийн шийдлийг нэвтрүүлэхийг уриалж байгаагаараа давуу талтай.


Захиалгат машинуудыг Иллинойс дахь Ривианы үйлдвэрт үйлдвэрлэсэн бөгөөд дараах шинэлэг технологи, онцлог шинж чанаруудыг агуулсан:

  • 360 градусын үзэгдэх орчин, жолооч болон явган зорчигчдыг хамгаалах аюулгүй байдлын анхны загвар;


  • Мэдрэгч илрүүлэх, хурдны зам, замын хөдөлгөөнд туслах технологи, жолоочийн харагдах байдлыг сайжруулах том салхины шил, яаралтай автомат тоормос, дасан зохицох хурдны удирдлага, мөргөлдөх сэрэмжлүүлэг зэрэг аюулгүй байдлын шинэлэг функцүүдийн багц;


  • Тээврийн хэрэгсэлтэй хүргэлтийн ажлын урсгалыг бүрэн нэгтгэж, чиглүүлэлт, навигаци, жолоочийн дэмжлэг болон бусад хэсэгт саадгүй нэвтрэх боломжийг олгодог анхны цорын ганц суулгагдсан технологи;


  • Жолооч тээврийн хэрэгсэлд ойртож, явах үед хаалгыг автоматаар түгжих/түгжээг тайлах, жолооч хүргэх газартаа очиход нээгддэг цахилгаантай хаалгыг онгойлгох зэрэг жолоочийн туршлагыг сайжруулж, замын хөдөлгөөнийг хөнгөвчлөх онцлогууд;


  • Нэмэлт хамгаалалтыг хангах үүднээс жолоочийн талд бэхлэгдсэн хаалга, фургон дотор аюулгүй, хялбар хөдөлгөөн хийхэд зориулсан эргономикийн загвартай жолоочийн бүхээг болон ачааны хэсэг;


  • Тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацааг уртасгахаас гадна хөнгөн, уян хатан, хямд өртөгтэй батерейнууд;






Хот доторх хүргэлтэнд цахилгаан тээврийн хэрэгсэл ашиглахын давуу талууд


1. Last mile хүргэлт

Бараа бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд хүргэх аяллын сүүлийн хэсэгт цахилгаан тээврийн хэрэгслүүд үүргээ хамгийн сайн биелүүлдэг. Цахилгаан ачааны фургон болон авсаархан цахилгаан машинууд нь ачааг хурдан бөгөөд найдвартай хүргэхийн тулд хотын гудамж, түгжрэл ихтэй газруудаар үр ашигтай зорчиход тохиромжтой. Амазон, UPS, FedEx зэрэг компаниуд хорт утаа ялгаруулалтыг бууруулж, хүргэлтийн хурдыг нэмэгдүүлэхийн тулд цахилгаан фургон машинуудыг хамгийн сүүлийн миль хүргэлтэндээ ашигладаг.


2. Бичил тээврийн хэрэгслүүд

Хүн ам шигүү суурьшсан хотын орчинд цахилгаан скүүтер, унадаг дугуй гэх мэт бичил хөдөлгөөнт шийдлүүд нь хурдан, утаагүй хүргэлтийн түгээмэл сонголт болоод байна. Хүргэлтийн ажилтнууд эдгээр жижиг цахилгаан тээврийн хэрэгслийг хоол хүнс болон бусад зүйлсийг түргэн шуурхай тээвэрлэхэд ашиглах боломжтой бөгөөд энэ нь хот суурин газрын шуудангийн үйлчилгээ, хоол хүнс хүргэх платформд хамгийн тохиромжтой.


3. Хөргүүртэй болон тусгай зориулалтын цахилгаан машинууд

Цахилгаан хөргөгчтэй фургон нь хүнсний бүтээгдэхүүн, эм тариа зэрэг хурдан мууддаг барааг тээвэрлэхэд зайлшгүй шаардлагатай. Эдгээр мэргэшсэн цахилгаан машинууд нь хотын гудамжаар үр дүнтэй маневрлахын зэрэгцээ температурын хяналтыг хадгалж байдаг. Нэмж дурдахад цахим ачааны дугуй, авсаархан ачааны машин зэрэг тусгай загвар бүхий цахилгаан тээврийн хэрэгсэл нь хотын хүргэлтийн төрөл бүрийн шаардлагыг хангадаг.




Эх сурвалж:


Нийтлэл бичсэн: Г. Баттуул



25 views0 comments
bottom of page