top of page
  • Writer's pictureChuluunmunkh sb

Нийтийн тээврийг дараагийн түвшинд аваачиж буй төхөөрөмжүүд

Updated: Jan 16

Өвлийн хүйтэнд олон цагаар автобус хүлээж зогсох, удаан хүлээсэн автобусандаа сууж багталгүй үлдэх, бүгчим орчинд удаан шахцалдаж явах гэх мэт тэвчээр шалгасан нөхцөл байдлуудад нийтийн тээврээр зорчих нь заримдаа ч хар дарсан зүүд мэт санагдах үе бид бүгдэд тохиолддог билээ. Энэ л нөхцөлтэй өдөр бүр нүүр тулахгүйн тулд хүмүүс хувийн машин худалдаж авах сонголтыг хийх нь олонтаа. 


Гэвч асуудалд бүрт шийдэл байдагчлан улс орнуудын тээврийн байгууллагууд юмсын интернет, 5G зэрэг ухаалаг технологид тулгуурлан энэхүү уламжлалт системийг сайжруулж, нийтийн тээврээр үйлчлүүлэгчдэд илүү дээр туршлагыг бий болгохоор хичээн ажиллаж байна. 





  1. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах 


IoT болон 5G-ийн тусламжтайгаар бид уламжлалт нийтийн тээвэрт ухаалаг системийг нэвтрүүлэх боломжтой. Автобусны ухаалаг гар утасны програм нь хэрэглэгчдэд зам дээр явж буй автобус эсвэл галт тэргийг харах, түүнчлэн төвөггүйгээр захиалах боломжийг олгодог.


Үүгээр зогсохгүй зорчигчид төлбөрөө онлайнаар өдөр, 7 хоног, сар бүр өөрт тохирсон цагтаа төлөх боломжтой. Оюутнууд, ахмад настнууд, жирэмсэн эмэгтэйчүүд мөн янз бүрийн хөнгөлөлт, багцуудыг авах боломжтой тул нийтийн тээврээр зорчих туршлага нь нийгмийн ялгаатай бүлгийн хүмүүст хамгийн тохиромжтой сонголт нь байж чаддаг. 


2. Суудал хадгалах 


Нийтийн тээврээр үйлчлүүлэх үед тулгардаг томоохон асуудлын нэг нь суудлын хүрэлцээгүй байдал юм. Бүгчим орчинд удаан зогсох нь зорчигчдын ядаргаа, стрессийн түвшинг нэмэгдүүлдэг. Түүнчлэн хэт олон хүнтэй тээврийн хэрэгслээр зорчих нь агаар дуслын замаар халдвар дамжих магадлалыг нэмэгдүүлдэг байна. 


Харин ухаалаг нийтийн тээврийн системийн тусламжтайгаар суудлаа захиалж, автобусны цагийн хуваарь, маршрутыг хялбархан хайх боломжтой. Ямар ч төвөггүйгээр хялбархан суудлаа захиалах боломжтой бөгөөд суудал бүрэн дүүрсэн тохиолдолд автобусанд хүн суух боломжгүй байдлаар зохицуулалт хийх боломжтой ажээ. 


3. Замын хөдөлгөөний менежмент


Тав тухтай, аюулгүй нийтийн тээврийн систем байгаа үед хүмүүс өөрийн унаатай байхаас автобусаар зорчихыг илүүд үздэг. Энэ нь мөнгө ч хэмнэж, замын түгжрэл, түлшний зарцуулалтыг бууруулдаг. Мөн автобусыг захиалсан тоогоор нь зорчигчдын хэрэгцээг таамаглаж, тээврийн хэрэгслийн эргэлтийг зохицуулах боломжтой.


4. Бодит цагийн хяналт 


Юмсын интернетэд суурилсан төхөөрөмжүүд нь бодит цагийн хяналтыг бий болгодог бөгөөд энэ нь хэрэглэгчдэд өөрийн суухаар захиалсан автобус эсвэл метрогоо хянах боломжийг олгодог. GPS-ийн хяналт, бодит цагийн тооцооллын тусламжтайгаар тэд автобусыг ойролцоох буудалд хүрэх цагийг хянаж болно. Үүний дагуу зорчигчид өөрсдөө цагаа төлөвлөн зогсоол дээр очих бөгөөд хий дэмий хүлээж зогсох шаардлагагүй болох юм. 


5. Ухаалаг зогсоолын шийдэл


Нийтийн тээврийн удирдлагууд ухаалаг зогсоолын системтэй болсноор автобусаа төвөггүйхэн зогсоолд байрлуулах, захиалах болон зогсоолын төлбөрөө ч онлайнаар төлөх боломжтой. Мөн гар утасны аппликейшнээр дамжуулан бусад чиглэлийн автобусуудын мэдээллийг харах, тэр дагуу маршрутаа өөрчлөх, хурдаа тааруулах гэх зэргээр удирдан зохион байгуулах зэрэг давуу талуудтай. 


Түүнчлэн, хоёр системийн нэгдсэн өгөгдөл нь хөдөлгөөний хэв маягт дүн шинжилгээ хийх боломжийг олгодог бөгөөд энэ нь хөдөлгөөн ихтэй газар, зогсоол, автобусны тоо зэргийг харуулсан статистик мэдээллийг гаргаж өгдөг. Тиймээс мэдээлэлд үндэслэсэн ухаалаг дэд бүтцийг хөгжүүлэхэд тусалдаг байна.



Нийтийн тээврийн ухаалаг системийн жишээ: Өмнөд Солонгос улс


Ухаалаг нийтийн тээврийн системийг амжилттай хэрэгжүүлж буй хамгийн том жишээ бол Өмнөд Солонгос улс юм. Сөүл хотын метроны систем нь ухаалаг төлбөр тооцоо, захиалгын систем, Wi-Fi, 5G, виртуал тусламж, суудал халаагч, цаг уурын хяналт зэрэг функцүүдээр тоноглогджээ. Мөн станцууд нь дижитал терминалуудтай бөгөөд зорчигчид автобусны чиглэл, цагийн хуваарийг хялбар олох боломжтой. 


Түүнчлэн буудал болгонд жинхэнэ дэлгүүрийн тавиур шиг харагдах виртуал хүнсний дэлгүүрүүд байдаг. Бүтээгдэхүүн бүр QR код бүхий тэмдэгтэй тул худалдан авагчид бараагаа сканнердаж, захиалгын хаягаараа хүлээн авах боломжтой аж.


Нийтлэл бичсэн. Г.Баттуул



62 views0 comments
bottom of page