top of page
  • Writer's pictureChuluunmunkh sb

QUIZ: Цайны аягаар хувь хүний зан төлөвийг шинжихүй :)


1 –

Та бол ер бусын зүйлст дуртай, хүн бүрийн найз, юунд ч бэлэн байдаг төрлийн хүн. Та бусад хүмүүсээс сайн сайхныг нь олж харж чаддаг бөгөөд бусдад туслахад хэзээд бэлэн байдаг. Та амьтанд хайртай, байгальд гарч эеэргиэ нөхөж авдаг. Хайр дурлалын романс хайхын оронд дотны найз нөхөд, гэр бүлийн гишүүдтэйгээ цагийг өнгөрүүлэхийг илүүд үздэг. Та дааж авсан хариуцлагатай бөгөөд бүтээлч. Гэсэн хэдий ч хэт их үүрэг хариуцлага хүлээх дургүй. Амьдралаа илүү сонирхолтой болгохын тулд, мөн өөрийн нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахын тулд нэмэлт үүрэг хариуцлага өөртөө авах дуртай.

2 –

Та чанартай эд зүйлст дуртай бөгөөд классик, нарийвчилсэн хэв маягтай зүйлсийг илүүд үздэг. Өдөр тутмын хэвийн амьдралын хэв маягт тань ямар нэг саатал гарахад дургүй. Та гадаад төрхөндөө маш өөртөө итгэлтэй байдаг боловч цаанаа өөртөө итгэл итгэл сул. Та ихэнхдээ юмыг хяналтандаа байлгах дуртай боловч зарим тохиолдолд өөрийн мэдэлгүй бусдад удирдагдчихдаг хөгшин сүнс юм. Болгоомжтой байхгүй бол, заримдаа буруу хүмүүстээ итгэх гээд байдаг хандлагатай. Та бусдын амьдралыг үзэх үзэл, урам зориг өгдөг зүйлсийн талаар сонсож, ярилцах дуртай. Заримдаа түгшил, сандрал болон донтолтын хандлага танд их ажиглагддаг. Та бол багийн үйл ажиллагаануудаас адал явдал хайдаг бөгөөд та олон хүнтэй уулзалтуудыг алгасдаггүй. Таны хувьд байнгын сорилт байдаг зүйл бол та амьдралынхаа бүх хэсгийг хяналтандаа байлгах. Өөрийнхөө амьдралыг хяналтандаа байлгаснаар та бие даасан, бусдаас хамааралгүй амьдрах боломжтой болох бөгөөд ухаалаг, төлөвлөсөн шийдвэрүүд гаргах боломжтой болох юм. Хэн нэгэн таны өмнөөс шийдвэр гаргах нь байж боломгүй зүйл гэж та боддог.

3 –

Та ямар нэгэн байдлаар бусдад хэрэгтэй хүн байх дуртай. Та оффистоо үдийн цайны уулзалтууд, баярын цуглаан зэргийг зохион байгуулдаг гол хүн. Харин гэрийн уур амьсгалд та сандарсан, хяналтаас гадуур мэдрэмжтэй байдаг бөгөөд та хувийн амьдралаа зохицуулахдаа ихээхэн энерги зарцуулах шаардлагатай болдог. Та бусдад бүгдийг учрыг олсон, тэнцвэртэй амьдралыг цогцлоосон нэгэн шиг харагдахыг хүсдэг боловч хувийн амьдрал дээрээ илүү чармайх шаардлагатай. “The Office” цуврал шиг амьдралтай байх зарим талаараа сайхан боловч хувийн амьдралаа ч гэсэн орхигдуулж болохгүй билээ. Таны хувьд хамгийн сорилттой зүйл бол ажлын орчинд бус өөрийн хувийн амьдралд энерги, цаг хугацаа зарцуулах юм. Гэрийн орчноо цэгцлэх, цоо шинэ спорт эсвэл хувь хүний хөгжлийн хөтөлбөрт бүртгүүлэх зэрэг энгийн алхамуудаар эхэлж болох юм.

4 –

Бүх зүйлсийг хийж амжуулахад хангалттай цаг байдаггүй… тийм биз? Өдрийн 24 цаг багадаж байгаа мэт танд санагддаг. Өөрийн бодол, мэдрэмжүүдтэй ганцаар үлдэх дургүй учраас та өөрийгөө байнга завгүй байлгадаг. Та бага наснаасаа эхлээд маш сахилга баттай байсаар ирсэн, гэхдээ одоо та амьдралдаа өөрөө үнэхээр юу хийхийг хүсч байгаагаа олж мэдэхийн тулд цаг зарцуулахаа бүү мартаарай. Өөрийгөө илүү таньж мэдэхийн тулд бодлуудаа цаасан дээр буулгаж, тэмдэглэл хөтлөөд үзээрэй. Ухамсарт энергиэ ямар нэгэн зүйлийг бүтээхэд гаргаж ашигласнаар юу танд илүү утга учиртай мэдрэмжийг төрүүлж буйг олж мэдэх боломжтой. Тиймээс хурдаа сааруулаад, эргэн тойрноо ажиглаарай. Нэг юм уу хоёр өдрийг юу ч хийлгүй өнгөрүүлээд үзээрэй.

5 –

Та бол маш дотогшоо, бодлогоширсон бөгөөд сайхан сэтгэлтэй хүн юм. Гэсэн хэдий ч таны амьдралд ямар нэгэн сэтгэл хөдөлгөсөн зүйл үргэлж үгүйлэгдээд байгааг та мэддэг. Та зорилго болон мөрөөдлийнхөө тухай үргэлж санаа зовнидог боловч энэ сэдэв таны хувьд төөрч будилмаар санагддаг хэвээр. Та амьд ургамал, амьтан бүхэнд хайртай. Бусдад таны тусламж хэрэгтэй байгаа үед та хэзээд бэлэн байдагтай адилхан өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй. Өөрийгөө аз жаргалтай, баяр баясалтай болгодог зүйлсийг ойр ойрхон хийж өөрийгөө баярлуулж байгаарай. Бүтэн өдрийн турш санаа зовоосон зүйлсийг бүгдийг нь хойш нь тавиад өөртөө сэтгэлийн амар амгалан, хөөр баярыг бэлэглээрэй.

6 –

Та бол маш хөдөлмөрч хүн. Ихэвчлэн мэдрэмжүүдээ нууж, олны дунд уусан шингэх үедээ илүү тухтай байдаг. Та дэлхий ертөнцөд том өөрчлөлтийг хийх асар том хүсэл тэмүүлэлтэй боловч өөрийгөө чадна гэдэгт итгэдэггүй. Одоогийн нөхцөл байдлыг дээрдүүлж, өөрөөсөө илүү том зүйлийн нэг хэсэг болохыг хүсдэг. Хүмүүс таны хажууд байхдаа таны цаанаа нуусан гүн гүнзгий уйтгар гунигийг мэдэрдэг. Та амьдралын утга учир заавал хүнд хэцүү, хар бараан цаг үеүдтэй холбоотой байх ёстой гэж итгэдэг. Сэтгэл гутрал болон бухимдал таны амьдралыг гүн гүнзгий, утга учиртай болгохгүй харин ч энергийг тань сорно. Тиймээс өөрийн дотор байгаа өнгөгүй хэсгийг бага багаар тод өнгүүдээр будаж эхлээрэй. Заавал ганцаараа гүн гүнзгийдээ уусч зовсноор амьдралаас утга учир мэдрэх шаардлагагүй шүү дээ. Таны чухал гэж итгэж байгаа бүхэн та өөрөө өөрчлөгдөхийн хэрээр дагаад тасралтгүй өөрчлөгдөж байдгийг санаарай.

7 –

Таны хувьд амьдралыг ихэнхдээ их хөнгөнөөр хүлээж авч, асуудлуудыг шийдвэрлэдэг. Таны энэ зан чанарт мэдээж олон давуу тал бий ч, сөрөг талууд ч мөн байгаа. Та амьдрал руу хэзээ ч гүн гүнзгий нэвтэрч орохгүй, өнгөн гадаргуу дээр нь л яваад байгаа мэдрэмж авдаг. Таны итгэл үнэмшлийг өөрчлөхүйц шинэ үзэл бодол, гүн гүнзгий харилцаанууд таныг айлгадаг. Нийгмийн тогтсон хэв загвартзаавал баригдах хэрэггүй. Өөрийнхөө мөрөөдөл болон сонирхлыг өөрөө бүтээгээрэй. Таныг яг юу жинхэнээсээ аз жаргалтай болгож байгааг олж мэдээрэй. Та өөрөөсөө өөр аливаа дээд хүчинд итгэдэг бөгөөд өөрөө бүхнийгихянах бус хувь заяанд нь даатгах нь илүү дээр санагддаг. Та өдөр тутмын хийдэг дадал зуршлуудаа маш тэнцвэртэй байлгахыг эрмэлздэг бөгөөд шийдвэр болгондоо маш болгоожмтой няхуур ханддаг. Та өөрийнхөө жинхэнэ хувилбарыг олоогүй байгаа гэж боддог. Тийм учраас та илүү биеэ дааж, хэн гэдгээ таньж мэдэхийн тулд тухтай бүсээсээ гарч шинэ туршлага, шинэ хүмүүс, шинэ дадал зуршлыг туршаад үзээрэй.

8 –

Та бол маш сонирхолтой хувь хүн бөгөөд шинэлэг санааны уул уурхай юм. Танд маш алсын гайхалтай санаануудыг гаргахад тусалдаг бүтээлч гал дөл төрөлхөөс өгөгдсөн. Та бол гүн сэтгэгч, бага зэргийн интроверт бөгөөд ганцаараа байж өөрийн энергийг нөхөж авдаг. Та компьютер дээрээ ямар нэг зүйлийг загварчилж байх үедээ, тэмдэглэл хөтөлж байх үедээ, бичих эсвэл хөгжим тоглож байх үедээ ихэвчлэн гэртээ байдаг. Таны оюун санаа маш хүчтэй, та өөрийн зөн совиндоо эргэлзэлгүй итгэж сурах хэрэгтэй. Түүнчлэн ажлыг хойш нь тавьдаг муу зуршлаасаа салах нь танд маш олон давуу талуудыг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна. Та өөрийн хийх шаардлагатай байгаа бүх зүйлсийн жагсаалтыг гаргаад, хамгийн чухалд тооцож буй 5 зүйлийг сонгоод, бусдыг нь орхиж зөвхөн сонгосон ажлууд дээрээ анхаараад үзээрэй гэж зөвлөе. Том ажлуудыг амжилттай дуусгасны дараа өөрийгөө ажил, үүрэг хариуцлагаас чөлөөлөх нь бас л тэнцвэртэй байхын чухал үндэс юм.

9 –

Та бусдад таалагдаж, шагшин гайхагдах дуртай. Таны хувьд сайхан өдөр гэдэг нь гүн гүнзгий яриа өрнүүлэх, сайн ном унших, шинэ зүйл сурах эсвэл хөгжим сонсох зэргийг багтаана. Та өөрийгөө боловсруулж хөгжүүлэх дуртай, түүнийг дагаад ирдэг хүч, эрх мэдэлд бүр ч илүү дуртай. Та бусдад олон зүйлийг амжилттай хийсэн хүн гэсэн сэтгэгдэл төрүүлэхийг хүсдэг бөгөөд ихэнх тохиолдолд өөрийнхөө хүсэл сонирхлыг орхигдуулах гээд байдаг талтай. Та өөрөө өөртөө бий болгосон хөөснөөс гарч, өөрийгөө нэгдүгээрт тавьж сурах хэрэгтэй. Байгальд цагийг өнгөрүүлэх, сайн дурын ажилд оролцох зэрэг нь танд юмсыг арай өөр талаас нь харах боломжийг олгож магадгүй юм. Хэнд ч мэдэгдэх шаардлагагүйгээр, хариу нэхэлгүйгээр чин сэтгэлээсээ ямар нэгэн зүйлийг хийгээд үзээрэй гэж зөвлөе. Таны хийсэн гэдгийг хэн ч мэдэх шаардлагагүй, хэн ч хараагүй үед юуг хийх нь танд хамгийн их аз жаргал мэдрүүлж байгааг олж мэдэхэд тань тусална гэж найдаж байна.

10 –

Энгийнээр хэлэхэд, та юмыг хийж дуусгаж, үр дүнг нь үзэх дуртай. Та хэрэггүй гэж бодсон зүйлдээ цаг үрдэггүй бөгөөд нээлттэй сэтгэлгээтэй. Та шинэ санаа, шинэ итгэл үнэмшил, шинэ боломжуудыг хүлээж авахад үргэлж нээлттэй байдаг. Та ихэвчлэн логик сэтгэлгээтэй, юмсад үндэслэлтэй, учир шалтгаантай ханддаг боловч зарим үед цоо шинэ зүйлс туршиж үзэхийг хүсдэг бүтээлч сүнс юм. Та маш сайн бичдэг. Тодорхойгүй байдал таныг хамгийн их айлгадаг. Та аливааг хүчлэхгүйгээр заримдаа зүгээр л урсгалаараа байж, энгийн зүйлсээс бүтээлч сэтгэлгээгээ олж авч, хөгжүүлэх боломжийг өөртөө олгоорой. Үнэхээр бүтээлч байдлаа сэрээхийг хүсч байвал ой модоор дүүрэн байгальд гараарай гэж зөвлөе. Байгаль бол бүтээлч байдлын хамгийн анхдагч хэлбэр юм. Хайрцагнаасаа гарахын тулд танд нэг зөвлөгөө өгье: Юу ч байхгүй цагаан зотон дээр хүссэнээрээ (аль болох чөлөөтэй - эмх замбараагүй байдлаар) зурж, өнгүүдийг хольж, галзуу санагдсан дүрслэлээ ч гэсэн буулгаарай. Аяндаа таны дотроос урсан гарах мэдрэмжиндээ итгэ.

11 –

Та бол хөгжилтэй, бүтээлч, аливаа дүрэм журамд баригдах дургүй төрлийн хүн. Та олон сонирхолтой төсөл ажлуудыг эхлүүлдэг боловч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр уйдаж, урам зоригоо алдаж эсвэл танд тохирохгүй зүйлийг хийгээд байгаа мэтээр мэдэрдэг. Та ихэнх зүйлсэд шүүмжлэлтэй ханддаг бөгөөд аливаа зүйлийн байх ёстой хэм хэмжээг амьдралынхаа бүх хэсэгт баримталдаг.Та аливаа чиглэлгүйгээр юмыг эхлүүлдэггүй төрлийн хүн. Та хуучин итгэл үнэмшлүүдээ тавьж явуулж, аяндаа урсах амьдралын хэмнэлийг мэдэрч чадвал амьдрал тийм ч хэцүү санагдахаа болих болов уу. Хэрэв та багийн гишүүн биш удирдагч болохыг хүсч байгаа бол эхлээд өөртөө анхаарах ёстойг ойлгох хэрэгтэй. Бүх талаараа өөрийнхөө жинхэнэ хувилбар байснаар өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлээрэй. Өөрийгөө найзууд, үеэлүүдтэйгээ аль эсвэл сошиал медиа дээрх огт танихгүй хүнтэйгээ харьцуулах хэрэггүй. Өөрийнхөө тухай, таныг илэрхийлэх тэрхүү дахин давтагдашгүй онцгой 10 шинж чанарыг жагсааж бичээрэй. Тэдгээр шинж чанарууд нь заавал танд таалагддаг байх албагүй бөгөөд өөр хэний ч биш харин таны тухай гэдэг нь л хамгийн чухал юм.

12 –

Та бол амьдралыг ягаан өнгийн шилээр хардаг маш хөгжилтэй бөгөөд этгээд хүн. Та олон хүн цугласан уулзалтуудад очих, хүмүүсийг инээлгэж, түүнээсээ өөрөө сайхан мэдрэмж авах дуртай. Та бусдыг жаргалтай байх үед жаргалтай байдаг. Гэхдээ таны амьдрал бол ТАНЫ л амьдрал гэдгийг санаарай. Та бусдад амжилттай байхад нь тусалж байгаа шигээ өөрийнхөө зорилго мөрөөдөлд мөн анхаарлаа ханлуулах хэрэгтэй. Та хэтэрхий удаан ганцаараа цагийг өнгөрүүлвэл сэтгэлээр унах гээд байдаг талтай. Тиймээс илүү олон, ялгаатай хүмүүсийг амьдралдаа оруулж ирж, өөрийн хувь хүний хөгжил болон урам зориг авах эх үүсвэрүүдээ илүү баяжуулаарай. Найзууд болохыг хамгийн ихээр хүсч байгаа хүнтэйгээ хамт цагийг өнгөрүүлж, сайхан яриа өрнүүлэхээс эхлээрэй.

13 –

Та бусад хүмүүс болон дэлхий дээр болж байгаа асуудлуудад хэтэрхий их анхаарал хандуулдаг. Та танил бөгөөд тухтай байдалдаа дуртай. Та өнгөрсөн рүүгээ эргэж хараад юмс яг л тэр хэвээрээ байсан ч болоосой гэж ойр ойрхон бодож санааширдаг. Одоогийн таны өнгөрүүлж буй цаг хугацаа, амьдрал яагаад сайн биш байна вэ? Өөрчлөлт бол цорын ганц тогтмол гэдэг үг байдаг. Та тэдгээр өөрчлөлт, нөхцөл байдлуудыг хүлээн зөвшөөрч, тэр бүхнээс сайн сайхан талуудыг нь олж харж, гаргаж авах гэж хичээх хэрэгтэй. Та ихэвчлэн болж өнгөрсөн үйл явдлуудад бусдыг буруутгах хандлагатай байдаг бол хүмүүс бид амьдралаа өөрсдөө бүтээж бий болгодог гэдгийг санаарай. Та уйтгар гуниг, сэтгэл гутралд амархан автах гээд байдаг бол яг одоо танд ямар сайхан зүйлс байгааг, тэдгээр зүйлсийг олж авахын төлөө та ямар их хөдөлмөрлөж хичээсэн болохоо өөртөө сануулаарай. Та эргэн тойрондоо байгаа амьдралын сайн сайхныг олж харах сонголтыг ухамсартайгаар хийх үед бүх зүйл дээрдэнэ гэдгийг санаарай. Өөрийнхөө хамгийн ихээр талархаж буй 10 зүйлийг цаасан дээр жагсааж бичихээс эхлэхийг зөвлөе.

14 –

Танд хангалттай амбиц, хүсэл тэмүүлэл байхгүй юм шиг, байгаад ч ямар ч утга учиргүй юм шиг санагддаг. Та гацсан мэдрэмжийг байнга мэдэрдэг бөгөөд энэ гацалтаасаа гарах оролдлогуудыг тасралтгүй хийдэг. Та амьдралын энгийн чухал хэсэг болох гэр бүл, найз нөхөддөө хайртай. Та юунаас ч хоцрох дургүй, бүх зүйлд оролцох сонирхолтой. Таны дотор дэлхий ертөнцөд өөрчлөлт авчрахын хүсдэг хэсэг байдаг боловч заримдаа энэ бүх хүсэл сонирхол тань ч гэсэн ямар ч утга учиргүй санагддаг. Танд тулгамдсан, энэ бүхнийг нэг дор шийдвэрлэх нь хэтэрхий их санагдаж байвал, жижиг алхмуудыг хийж эхлээрэй. Хүүхэдтэйгээ чанартай цагийг өнгөрүүлэх нь жижиг өөрчлөлтийн энгийн жишээ юм. Тухтай бүсээсээ гарч, боломжуудыг алдалгүй ашиглах нь таныг амьдралын шинэ туршлагууд руу хөтөлнө. Та хүнээс ямар нэгэн хариу нэхэлгүйгээр хэн нэгний төлөө ямар нэгэн сайн сайхан зүйл хийхээс эхлээрэй. Тэд танд талархлаа илэрхийлэхийг хүсвэл, зүгээр л дараагийн хүндээ туслаарай гэж хэлээрэй.

15 –

Та бол өөрийнхөө арга барилаар юмсыг хийх дуртай, энергиэр дүүрэн хүн юм. Та анхаарлын төвд байх дуртай, алхан орж буй өрөө болгондоо хөгжөөнтэй, эерэг энергийг авчирдаг. Та бусдыг ч мөн амьдралыг хөгжилдөж мэдрээсэй гэж хүсдэг. Та адал явдлаас хоцрохыг хүсдэггүй, ихэвчлэн үдэшлэгийг орхиж явах хамгийн сүүлийн хүн байдаг. Үдэшлэгийг эрт орхино гэдэг нь дараа нь бусдад ярьж өгөх ямар нэгэн түүхээс хоцорно гэсэн үг бөгөөд энэ нь таны хувьд байж боломжгүй зүйл юм. Та бусдад маш их сэтгэл гаргадаг боловч, бусдаас буцаагаад хүлээж авахдаа сайн биш. Та ерөнхийдөө маш энгийн хүн бөгөөд сэтгэл хөдлөлүүдийг маш гүн гүнзгий мэдэрдэг. Өөрийнхөө түгшил, сандрал гэх мэт сэтгэл хөдлөлүүдийг энгийн наргиа, шооч байдлаар бүү халхалж, дарж байгаарай. Өөрийн мэдрэмжүүдийг хүлээн зөвшөөрч мэдрэх тал дээр илүү тэнцвэртэй хандлагыг төлөвшүүлээрэй. Заримдаа өөртөө уйлах эсвэл хүссэнээрээ чанга дуулах боломжийг олгож байгаарай. Дотроо байгаа хэцүү мэдрэмжүүдийг гадагшлуулж сураарай гэж зөвлөе.


Эх сурвалж: https://www.wildandcreative.com


Орчуулсан: Г.Баттуул





Холбоо барих 7775-1111. дэлгэрэнгүй

50 views0 comments
bottom of page