top of page

Мах, махан бүтээгдэхүүнийг ямар температурт түгээж, тээвэрлэх шаардлагатай вэ?

Updated: Jun 11

МУ-ын стандарт "Мах, махан бүтээгдэхүүнийг тээвэрлэх техникийн зохицуулалтын баримт бичиг"


хөргүүртэй ачааны тээвэрлэлт

Мах, махан бүтээгдэхүүнийг тээвэрлэх, түгээх үед тавих технологийн шаардлага

  1. Мах, махан бүтээгдэхүүнийг түгээх үе шатанд түгээлтийн зохистой дадал, мөн тасралтгүй хөргөлтийн сүлжээний зарчмыг баримтална.

  2. Мах, махан бүтээгдэхүүнийг хүнс тээвэрлэх зориулалтын, хөргөлттэй тээврийн хэрэгслээр тээвэрлэх ба чингэлгийн доторх бүх гадаргууг зэвэрдэггүй, гөлгөр, бат бөх, цэвэрлэж халдваргүйтгэхэд хялбар материалаар хийсэн байна. Хаалга нь жижиг хортон мэрэгч болон бохирдуулагч бусад зүйл орохооргүй, сайн хаагдаж битүүмжлэгддэг байна.

  3. Мах, махан бүтээгдэхүүнийг тээвэрлэх зориулалтын сав, эргэлтийн хайрцгийг хэрэглэх бүрийн өмнө, чингэлгийг ачилт хийх бүрийн өмнө зориулалтын талбайд цэвэрлэж, шаардлагатай тохиолдолд халдваргүйтгэх бөгөөд тухай бүр бүртгэл хөтөлнө.

  4. Ачилтын өмнө чингэлгийн доторх агаарын температурыг тогтоосон хэмжээнд хүртэл тохируулж бүртгэнэ.

  5. Хөргөсөн гулууз махыг (0-2) C температурт өлгөсөн байдлаар, савласан мах, хагас болон бүрэн боловсруулсан махан бүтээгдэхүүнийг зориулалтын эргэлтийн сагсанд хийж (0-2)С температурт өрсөн байдлаар, хөлдөөсөн гулууз махыг -18 С температурт өрж, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.

  6. Тээвэрлэх үед түүхий болон бүрэн боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг тус тусад нь тээвэрлэнэ.

  7. Хөргөсөн, хөлдөөсөн махан бүтээгдэхүүнийг ачих үед тэдгээрийг хөргөлтгүй, ердийн өрөө, газарт түр байлгаж болохгүй.

  8. Тээвэрлэлтийн явцад чингэлгийн доторх агаарын температурыг тогтмол хянаж, агаарын урсгал чөлөөтэй эргэх нөхцлийг хангаж, 2 цагаас илүү хугацаанд тээвэрлэх үед тусгай төхөөрөмж ашиглан хэмжилт хийж, бүртгэл хөтөлнө.

  9. Мах, махан бүтээгдэхүүнийг ачих, буулгах хэсэг нь орчны нөлөөллөөс хамаарч мах бохирдохгүй байх нөхцлийг хангасан байна.

  10. Мах, махан бүтээгдэхүүнийг буулгасны дараа чингэлгийг цэвэрлэж халдваргүйтгэнэ.

  11. Мах, махан бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ MNS 5343 стандартын шаардлагыг баримтална.

  12. Хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүнийг тээвэрлэх үе шатанд гэсгээхийг хориглоно.

  13. Тээвэрлэгч байгууллагатай гэрээгээр ажиллаж болно.

эх сурвалж: https://estandard.gov.mn





58 views0 comments

Comentarios


bottom of page