top of page
  • Writer's pictureChuluunmunkh sb

Яагаад "Дижитал Тээвэр" чухал вэ?

Updated: Jul 6, 2023

Уламжлалт асуудлуудыг дижиталаар шийдвэрлэх нь



тээврийн машин, achaa teever, teevriin heregsel


Одоогоос ердөө арав хүрэхгүй жилийн өмнө бидэнд зөвхөн гар утсаа ашиглан төлбөр тооцоо хийх нь, жижиг дэлгэцэн доторх Сири эсвэл Алекса гэх хиймэл оюун ухаантай бодитоор ярьж, хэдхэн хормын дотор хэрэгтэй байгаа асуултынхаа хариултыг авах нь, эсвэл утсан дээрээ хэдхэн удаа товшоод өөрт ойр байгаа унааг дуудах, хаана явж байгааг нь, хэн гэдэг жолооч болохыг нь, тэр бүү хэл хэдэн минутын дараа ирэх зэрэг мэдээллийг авах нь боломжгүй санагддаг байсан билээ. Одоо харин эдгээр өөрчлөлтүүд нь бидний энгийн амьдралын нэг хэсэг болсон бөгөөд, өнгөрсөн рүүгээ буцах нь эсрэгээрээ боломжгүй мэт санагдах болжээ. Дижитал технологи бидний амьдралыг өөрсдөө ч ухаараагүй байхад өөрчилсөөр, ирээдүйг маань тодорхойлсоор.


Тээврийн салбарын хувьд ч мөн адил бүх салбарын бизнесийн хэвийн үйл ажиллагааг хангадаг гол хүчийн зүйлсийн нэг болохын хувьд технологийн дэвшлийн тусламжтайгаар тасралтгүй хувьсан өөрчлөгдөж, олон улсад дижитал шилжилтийг хийж байна.


Дижитал тээвэрлэлт нь эдийн засаг, хүрээлэн буй орчин, хэрэглэгчийн сэтгэл ханамж гээд олон талын ашиг тустай. Тэдгээрээс дурьдвал:



1. Үр ашиг ба бүтээмжийг нэмэгдүүлнэ


  • “McKinsey & Company”-аас гаргасан судалгаанаас харахад дижитал тээвэрлэлт нь үйл ажиллагааны үр ашгийг 30% хүртэл нэмэгдүүлэх боломжтой.

  • “Frost & Sullivan”-ийн хийсэн судалгаагаар ачаа тээврийн автоматжуулсан процесс нь удирдлагын хийх ажлыг 80%-иар бууруулж, цаг хугацааг үлэмж хэмнэх боломжтой гэж гарсан байна.


2. Зардлыг бууруулна


  • Тээврийн салбарыг дижиталчилснаар нийт зардлыг 10-20 хувиар бууруулж чадна гэж Дэлхийн эдийн засгийн форумаас мэдээллэсэн.

  • PwC-ийн хийсэн судалгаагаар нийлүүлэлтийн гинжин хэлхээний үйл явцыг дижиталчилснаар тээвэрлэлт, бараа материал болон удирдлагын зардлыг 30% хүртэл бууруулах боломжтой болохыг тогтоожээ.


3. Ил тод байдлыг нэмэгдүүлнэ


  • EFT (Eye for Transport)-ийн судалгаагаар ачаа илгээгчдийн 88% нь тээврийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгохдоо ачааны бодит цагийн хяналтыг чухалчлан үзэж шийдвэрээ гаргадаг байна.

  • Accenture-ийн тайланд дурдсанаар, нийлүүлэлтийн сүлжээний ил тод байдлыг нэмэгдүүлснээр бараа материалын тээвэрлэлтийн зардлыг 20%-аар буурууулах боломжтой байдаг байна.


4. Хэрэглэгчийн туршлагыг сайжруулна


  • Capgemini-ийн хийсэн судалгаагаар үйлчлүүлэгчдийн 55% нь ложистик, тээврийн салбарт илүү сайн туршлагыг авахын тулд илүү их мөнгө төлөхөд бэлэн байна.

  • Inbound Logistics-ийн тайланд дурдсанаар, ачаа илгээгчдийн 95% нь бодит цагийн хяналтыг тээврийн үйлчилгээ үзүүлэгчдийн санал болгодог чухал шинж чанарт тооцдог.


5. Тогтвортой байдал ба байгаль орчинд эерэг нөлөө үзүүлнэ


  • Нийлүүлэлтийн сүлжээнд дижитал технологийг нэвтрүүлсэн компаниуд нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг 20 хувиар бууруулж байгаа сайхан мэдээг Нүүрстөрөгчийн ил тод байдлын төслийн (CDP) тайланд дурджээ.

  • Accenture-ийн судалгаагаар дижиталчилал нь тээвэрлэлтээс ялгарах хүлэмжийн хийн ялгарлыг 16 хувиар бууруулах боломжтой гэж үзжээ.


Эдгээр тоо баримтуудаас харахад бид уламжлалт тээвэрлэлтээс дижитал тээвэрлэлт рүү шилжих нь үр ашгийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, хэрэглэгчийн туршлагыг байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх гээд олон талын бодитой ашиг тустай ажээ. Тээвэрлэлтийн салбарт гарч буй дижиталчлал ч мөн тун удахгүй бидний амьдралын “new normal” болох нь гарцаагүй гэдэгт итгэлтэй байна.


Нийтэл бичсэн: Г.Баттуул




ТUMEN TECH ОНЛАЙН ТЭЭВЭР ЗАХИАЛГА




Tumen Tech Түмэн тээх

bottom of page