top of page
  • Writer's pictureChuluunmunkh sb

Ч.Гүнбилэг: Хариуцлагатай ачих, асуудалгүй, гэмтэлгүй хүргэж өгөх нь бидний нэн тэргүүний үүрэг

Updated: Jul 6, 2023

[Түмэн Тээх- Тээвэрчин Булан]

хот хооронд ачаа тээвэр, эмзэг ачаа, амархан муудах ачааны тээвэр, achaanii teever, teevriin mashin

Өнөөдрийн "Тээвэрчин булан"- аар маань тээврийн салбарт тасралтгүй 4 жил ажиллаж буй 26 настай залуу тээвэрчин Чулуунхүүгийн Гүнбилэг оролцлоо. Бидний ярилцлага түүний сонсох дуртай дуугаар эхэлсэн бөгөөд жолооч маань аян замдаа зохиолын дуу, тэр дундаа дуучин Банзрагчийн “Алтан шар зам”-г сонсох дуртай гэж нэрлэсэн юм.


-Та хамгийн анхны тээврийнхээ талаар бидэнд хуваалцаач ?

Би 2019 оны 08 сард хамгийн анх ахаасаа 5тонн аваад өвсний тээвэрт явж эхэлж байсан. Тэрнээс хойш тасралтгүй тээврийн салбарт ажиллаж байна даа.


-Тээвэрт явах замдаа сонин содон амьтантай таарч байсан уу? Ямар амьтантай таарч байсан бэ?

Ер нь бол замд явах бүр байгалийн амьтадтай таарч л байдаг даа. Гэхдээ одоо тод санагдаж байгаа нь 2021 оны зун Говь-Алтай аймгийн наад талд 100 гаруй Хулантай таарч байсан. Урагшаа Өмнөговьд Хулан, Зээрд төрөл төрлөөрөө тааралддаг даа.


-Та тээврийн ажилгүй, амралтын өдрөө юу хийж өнгөрүүлдэг вэ?

Би эхнэртэйгээ хоёулаа амьдардаг хүн л дээ тиймээс амралтын өдрүүдийг ер нь эхнэртэйгээ агаар салхинд гарах болон гэртэй хамтдаа өнгөрүүлэхийг эрмэлздэг. Үүнээс гадна зав чөлөөтэй байвал машин тэргээ засах зэргээр өнждөг дөө.


Teevriin mashin. achaanii mashin ачааны машин, тээврийн машин, тээвэр, хүнд даацын тээвэр

-Таны хувьд тээвэрт явах замдаа хэрхэн хооллодог вэ?

Миний хувьд машиндаа гал тогооны хэрэгсэлтэй явдаг. Тиймээс ганцаараа явах үедээ өөрийн гарын хоолоо хийгээд идэх нь амар байдаг даа. Ихэвчлэн шөлтэй хоол, цуйван хийдэг. Гэхдээ олуулаа тээвэрт явж байгаа тохиолдолд мэдээж бөөндөө хамт хоолонд орно доо (инээв).


-Та "Түмэн Тээх" аппликейшнээ татсан байгаа юу? Та аппликейшний талаарх сэтгэгдлээ хуваалцвал?

Түмэн Тээх аппликейшнээ бол татсан байгаа.


Миний хувьд эхэлж бүртгүүлэхэд жаахан төвөгтэй санагдсан. Гэхдээ суулгасан байхад цаашдаа ашиглахад хялбар, боломжийн санагдсан.


-“Түмэн Тээх”-д бүртгэл үүсгэхээс өмнө та ажлын саналаа хэрхэн, яаж олдог байсан бэ?

Таньж мэддэг хүмүүс рүүгээ утсаар ярьдаг, Нарантуул зах дээр очиж зогсдог за тэгээд фэйсбүүкийн зар гүйлгэх зэргээр л ер нь их цаг үрж байж л олдог байсан даа.

ачаа тээвэр, ачааны машин тээврийн хэрэгсэл

-Таны олон жилийн туршлагаас харахад тээврийн салбарт юу чухал гэж үзэж байна? Дижитал технологийн хөгжлийн талаарх таны үзэл бодол?


Ер нь тээвэрт явахад сүүлийн үед жишээ нь түлш, бензин шатахуун үнэд орсон. Ачаа тээврийн хөлс дагаж өсдөггүй хэр нь бүр зөрж буурдаг. Тэгээд гайгүй ханштай юм ачдаг зарим нэг өөрсдийн явах газар луугаа явж байгаа хүмүүс хямд дугараад аваад явчихдаг гэх мэт асуудлууд зөндөө байдаг. Уг нь бол үнэ өртгөө тохироод жигд бариад явчвал их амар санагддаг юм. Зарим нь гайгүй дугараад, зарим нь урдуур нь өрсөж ороод ханш унагах асуудлууд бол олон тохиолддог.

Дижитал хөгжлийн талаар бол хуучин Нарантуул дээр зогсоод, фэйсбүүк дээр зар тавиад, ажил хайж олон цагийг зарцуулдаг байсан бол одоо шууд аппликейшнруу ороод ажлын санал олох болсон нь цаг заваа хэмнэсэн ашигтай боломжийг бүрдүүлж өгсөн гэж бодож байна.


-Таны хувьд тээвэртээ баримталдаг зарчмынхаа талаар хуваалцаад бусад жолоочдоо зөвлөгөө хүргээд өнөөдрийнхөө ярилцлагыг дуусгая.

Зиа ер нь тэгээд ачаа бараагаа ачихдаа хариуцлагатай ачих, асуудалгүй, эвдрэл гэмтэлгүй хүргэж өгөх нь бид нарын нэн тэргүүний үүрэг. Ингэхийн тулд замдаа ядарвал унтаж амрах, аюулгүйн бүсээ зүүх, машины аюулгүй байдал зэрэг дээр анхаарч, нягталж явах л чухал даа.


Ярилцсан З.Мөнхгэрэлт



Түмэн Тээх, Tumen Tech


Апп татах доорх холбоос


Холбоо барих 7775-1111

bottom of page