top of page
  • Writer's pictureChuluunmunkh sb

Байгаль орчны супер баатрууд – Цахилгаан ачааны машин

Updated: Oct 5, 2023




Хүрээлэн буй орчин туйлын туйлдаа хүрээд буй энэ үед тээврийн салбарт электрон буюу цахилгаан ачааны машинууд хувьсгал хийн гарч ирсэн. Эдгээр цахилгаан аваргууд нь нэгэн цагт зөвхөн ирээдүйн тухай төсөөлөл байсан бол одоо салбар бүрт ул мөрөө үлдээгээд эхэлжээ. Энэ нийтлэлээр бид цахилгаан ачааны машины үр ашиг хийгээд дэлхийн улс орнууд тогтвортой өөрчлөлтийг бий болгохын тулд уг технологийг хэрхэн ашиглаж байгаатай танилцах болно.


1. Байгаль орчны супер баатрууд

Цахим ачааны машинууд нь утааны яндангаас ялгарах утааг тэглэж, хорт бодис, хүлэмжийн хийг бууруулдаг. Эсрэгээрээ уламжлалт дизель хөдөлгүүртэй ачааны машинууд нүүрсхүчлийн хийгээр зогсохгүй хортой тоосонцор, азотын ислийг үйлдвэрлэдэг.


2. Эдийн засгийн үр ашиг

Цахилгаан ачааны машин өндөр өртөгтэй санагдаж болох ч насан туршийн хэмнэлт хийгээд үр ашиг нь гайхалтай юм. Үүнийг анхаарч үзээрэй: цахилгаан тээврийн хэрэгсэл дотроо цахим ачааны машин нь бензин эсвэл дизель түлштэй харьцуулахад 50-70% хямд үнэтэй байдаг. Учир нь хөдөлгөөнт хэсэг нь цөөхөн, энэ нь эвдрэл, засвар үйлчилгээ бага шаардагдана гэсэн үг юм.


3. Чимээгүй үр ашиг

Цахим ачааны машинууд чимээгүйхэн ажилладаг гэдгээрээ алдартай. Уламжлалт дизель ачааны машинууд 90 децибел хүртэл дуу чимээ үүсгэдэг бол цахим ачааны машин ердөө 50 децибелийн дуу чимээ гаргадаг. Дуу чимээ их хэмжээгээр буурсан нь хотын оршин суугчдад төдийгүй холын зайн тээвэрчдийн алжаал ядаргааг бууруулдаг.


Улс орнууд цахилгаан ачааны машиныг хэр түвшинд ашиглаж байгаа вэ?


1. Хятад: Цахилгаан Титан

400,000 гаруй цахилгаан ачааны машинтай Хятад улс дэлхийн хэмжээнд хамгийн олон цахим ачааны машинтай улс юм. Цахилгаанжуулах амлалт нь утааг бууруулаад зогсохгүй Хятад улсын дэлхийн цахилгаан хөдөлгүүрт тэргүүлэгч байр суурийг бэхжүүлж байна.


2. Европ: Ногоон зам

Европ замаа эрчимтэй цахилгаанжуулж байгаа бөгөөд цахим ачааны машины нэвтрүүлэлтээрээ тэргүүлж байна. 2022 онд Европт борлуулагдсан ачааны машины 15 гаруй хувь нь цахилгаан эсвэл хосолсон хөдөлгүүрт /hybrid/ байжээ. Лондон, Парис зэрэг хотууд хорт утаа ялгаруулалтыг хориглох хатуу бүсүүдийг хэрэгжүүлж, бизнес эрхлэгчдийн тээврийн хэрэгсэл ашиглалтыг дээд цэгт нь хүргэхийн тулд цахим ачааны машин ашиглахыг уриалж байна.


3. Хойд Америк: Холын замын цахилгаанжуулалт

Өргөн уудам газар нутагтай Хойд Америк цахилгаан ачааны машин нэвтрүүлэх чиглэлээр ахиц дэвшил гаргаж байна. АНУ-д Тесла, Ривиан, Никола зэрэг компаниуд тэргүүлж байгаа бөгөөд Америкийн ачааны тээврийн нийгэмлэгүүдийн тооцоолсноор 2040 он гэхэд худалдаалагдаж буй шинэ ачааны машины тал хувь нь цахилгаан хөдөлгүүртэй байх болно гэж мэдээлжээ.


4. Норвеги: Нордикийн хувьсгал

Томоохон хотуудын хүн амаас цөөн хүн амтай Норвеги улс нь цахилгаан ачааны машины нэвтрүүлэлтээрээ мөн л дэлхийд дээгүүрт ордог. Олон тооны урамшуулал, сэдэлжүүлэх хөтөлбөрүүдийн тусламжтайгаар 2022 онд Норвеги улсад борлуулагдсан бүх шинэ ачааны машины 15% нь цахилгаан хөдөлгүүртэй байжээ. Тус улсын тогтвортой байдлын төлөөх ард иргэд хийгээд дэлхий нийтэд өгсөн амлалт нь бодит хэрэгжүүлэлт болсоор байна.


Эх сурвалж: Green Car Reports


Нийтлэл бэлдсэн: Г.Баттуул







26 views0 comments
bottom of page