top of page
  • Writer's pictureChuluunmunkh sb

2023 оны эхний хагаст дэлхийн ложистикийн салбарт юу болов?


2022 онд ложистикийн салбар цах тахлын үед тулгараад байсан нийлүүлэлтийн тасалдал, үнийн өсөлт, гэрээний зөрчил зэрэг хүндрэлүүдийг даван туулахын тулд маш их хүчин чармайлт гаргасан бөгөөд үүнээс ачаа илгээгчид хамгийн ашиг олсон гэж дүгнэж болох юм. Харин 2023 онд бүх төрлийн тээвэрлэлтэнд тээвэрлэгчийн эрэлт болон хүчин чадал дахин тэнцвэржиж, хорио цээрийн үеийн эрэлт хэрэгцээний огцом өсөлт аажмаар буурч байна. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэгчид, жижиглэн худалдаачид зэрэг бусад оролцогч талууд давуу тал олж авахыг эрмэлзэх нь дамжиггүй.


Агаарын тээвэр


2023 онд дэлхийн агаарын тээврийн орлого ойролцоогоор 150 тэрбум долларт хүрнэ гэж таамаглаж байна. Энэ нь тус салбарын түүхэн өндөр үзүүлэлттэй жил болох 2022 оныхоос 25 хувиар доогуур байгаа хэдий ч 2019 он буюу COVID-оос өмнөх орлогын хэмжээнээс 50 хувиар өндөр байгааг онцлууштай. Үүнд эрэлтийн бууралт, усан тээврийн сэргэлт, агаарын тээврийн онлайн компаниуд ихээр гарч ирснээр хүчин чадал нэмэгдсэн зэрэг олон хүчин зүйлс нөлөөлсөн. Зүүнээс → Баруун чиглэлд агаарын тээврийн үнэ 2022 оны 1-р сараас 12-р сар хүртэл 23%-аар буурсан байна. Мөн 2022 оны 4-р сараас хойш дэлхийн онгоцны түлшний дундаж үнийн индекс 20 орчим хувиар буурчээ.


Илгээмж хүргэлт


Цар тахлын оргил үед цахим худалдааны огцом өсөлт нь худалдан авагчдын биет дэлгүүрээр үйлчлүүлэх хандлагыг бууруулсан бөгөөд энэ нь илгээмж хүргэлтийн компаниудад ихээхэн өсөлтийг үзүүлсэн. Дэлхий даяар илгээмж хүргэлтийн зах зээл түүхэн дэх хамгийн өндөр ашигт ажиллагааны түвшинд хүрч, жижиглэнгийн худалдааны дэлгүүрүүдийн борлуулалтын хувь хэмжээ буурч эхэлсэн. Сүүлийн үеийн ханшны өсөлтөөс үүдэн томоохон нийлүүлэгчид ашигт ажиллагаандаа анхаарлаа хандуулснаар орлого нэмэгдсэн. Түүнчлэн илгээмж хүргэлтийн салбарын хүчээ авч буй нэг хэсэг нь захиалга хийсэн өдөртөө багтаж хүргэдэг үйлчилгээ бөгөөд 2022 онд дэлхий даяар 6.4 тэрбум доллар байсан бол 2027 онд 7.9 тэрбум долларт хүрч өсөх төлөвтэй байна.


Усан тээвэр


Далай тэнгисийн тээврийн салбар 2022 онд дэлхийн хэмжээнд нийт 215 тэрбум долларын ашиг олсон боловч 2023 онд далайн тээвэрлэлтийн ашиг 43 тэрбум доллар байх төлөвтэй байгаа нь жилийн өмнөхөөс 80%-аар буурсан үзүүлэлт юм. 2023 оны эхний улиралд Ази тивээс чиглэлтэй дарвуулт онгоцууд их хэмжээний хоосон миль туулсан. Ашигт ажиллагаа буурч байгаа учраас далай тэнгисийн тээвэрлэгчид шинэ боломжуудыг олж илрүүлэхийн тулд үйлчилгээний сонголтуудаа төрөлжүүлэх, богино хугацааны гэрээ хэлцэл байгуулах, ниче зах зээлд нэвтрэх зэргээр нөөц боломжуудаа нээн илрүүлэхэд төвлөрч байна.


Төмөр зам


Төмөр замын үйл ажиллагааны орлого жил бүр 8%-аар, нийт орлого нь харин 14%-аар өсч байгаа нь үнийн өсөлттэй ихээхэн холбоотой. Гэвч ханшийн асалт нь төмөр замын орлогыг нэмэгдүүлсэн хэдий ч зардал мөн ижил хэмжээнд өссөн нь ашиглалтын харьцааг сааруулсан байна. Тус салбар нь терминалын ачаалал ихсэх, байнгын түгжрэх, цар тахлын өмнөх хурдны түвшнээс саарсан хурдаар үйлчлэх, замаасаа гарах зэрэг үйлчилгээтэй холбоотой эрсдэлүүдтэй нүүр тулсаар байна.


Тээвэр зуучлал


Тээвэр зуучийн зах зээл 2021 онд 48 тэрбум доллараар үнэлэгдэж байсан бол 2031 он гэхэд 90.7 тэрбум доллар болж өсөх төлөвтэй байна. Энэхүү өсөлт нь цахим худалдааны тасралтгүй өргөжин тэлэлт болон тээвэрлэгчдийн зардлаа бууруулж, үр ашгиа нэмэгдүүлэхийн тулд авч буй тодорхой арга хэмжээнүүдтэй холбоотой. Дижитал тээвэр зууч нь бүр ч динамик зах зээл бөгөөд 2030 он гэхэд 22.9 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.


Авто тээвэр


Ложистикийн салбарын хамгийн том хэсэг болох авто замын тээврийн зах зээл нь инфляци, зээлийн хүүгийн өсөлт, бараа материалын илүүдэл зэрэг хүчин зүйлсээс шууд хамааралтай бөгөөд эдгээрийн хэлбэлзлээс хамааран нийт ашгийн хэмжээ бага зэрэг буурсан байна. Үүний зэрэгцээ хүчин чадал нэмэгдэж, ханш буурсан бөгөөд эдгээр өөрчлөгдөж буй динамик нь тахлын оргил үед тулгарсан сорилтуудад тээвэрлэгчид бэлтгэгдэж, зориулалтын болон хувийн тээврийн үйлчилгээнүүдийг хооронд шинэ тэнцвэрийг эрэлхийлэхэд хүргэсэн.


Гуравдагч талын ложистик (3PL)


Ачаа илгээгчид COVID цах тахлын улмаас үүссэн ер бусын нөхцөл байдлыг даван туулахын тулд найдвартай нэмэлт туршлага хайж байгаа тул гуравдагч талын ложистикийн компаниуд (3PL) салбартаа улам чухал үүрэг гүйцэтгэж байна. Ачаа илгээгчид ложистикийн удирдлага, ил тод байдал, аналитик тоо баримтанд үндэслэсэн шийдвэр гаргалт зэрэг илүү тодорхой нарийн хэрэгцээндээ нийцсэн үйлчилгээг үзүүлж буй ложистикийн компанийг сонгож хамтран ажиллахыг илүүд үзэх болсон. Энэ хандлагатай уялдаа холбоотойгоор цаашлаад нийлүүлтийн сүлжээг бүхэнлд нь удирдах 4PL-ийн хэрэгцээ ч нэмэгдэж байна.


Энэхүү өсөн нэмэгдэж буй чиг хандлагатай уялдаа холбоотойгоор цаашлаад нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь том зургаар удирдах боломжтой 4PL-ийн хэрэгцээ ч нэмэгдэж байна.



Эх сурвалж: CSCMP’s Annual State of Logistics Report 2023


Нийтлэл бичсэн: Г.Баттуул

33 views0 comments
bottom of page