Дэлхийн эдийн засгийн форум (World economic forum)-с тээвэр, ложистикийн салбар бол технологийг нэвтрүүлж, дижитал шилжилт хийх хэрэгтэй гол салбаруудын нэг гэж тодорхойлсон. Учир нь энэ салбар хэд хэдэн үр ашиггүй нөхцөл байдалтай байнга нүүр тулгардаг. Жишээлбэл нийт тээврийн 50% нь буцах талдаа хоосон буюу ачаагүй явдаг ба энэ нөхцөл байдал нь ачаа илгээгч нарын өртгийг өсгөх гол хүчин зүйл болж байна. Мэдээллийн нээлттэй систем, дэвшилтэт технологийг тээврийн салбарт нэвтрүүлэх нь зөвхөн энэ салбар төдийгүй эрчим хүчийг хэмнэх, агаарын бохирдол бууруулах зэрэг нийгэм, байгальд үлэмж хэмжээний үр өгөөжийг бий болгож байна. Тус тайлангаар тээвэр, ложистикийн салбарт дижитал шилжилт хийснээр 2025 он гэхэд салбартаа 1.5 их наяд доллар, нийгэмд 2.4 их наяд долларын үр өгөөжтэй гэсэн төсөөллийг гаргасан байна.*
Сүүлийн жилүүдэд нөөцийг үр ашигтайгаар хуваалцах (Resource sharing) эдийн засгийн ойлголт хаа сайгүй түгээмэл болж, улс орнууд эдийн засгийнхаа амин сүнс болох ачаа тээврийн салбараа нэгдсэн платформ руу шилжүүлж үр ашигт байдлыг эрс сайжруулсан бодит жишээг Америк, Энэтхэг, Бангладеш, Мяньмар гэх мэт олон орноос харж болно.
Түмэн Тээх ачаа тээврийн хамтын платформ нь дэлхий дахины энэхүү шинэ чиглэлд нэгдэж, тээврийн уламжлалт, механик арга барилыг мэргэжлийн ложистик удирдлага, дэвшилтэт технологитой хослуулан дараагийн шатанд хүргэж, ачаа илгээгч, тээвэрчдийн өртөг зардлыг оновчлох, үр ашгийг нэмэгдүүлэх юм.
Манай улсын ачаа тээврийн салбарт тулгарч байгаа гол 5 асуудлууд 1)Нэгдсэн мэдээлэл, тээврийн стандарт тогтоогүй. Учир нь нийт тээврийн 78% буюу 100,000 орчим тээвэрчид хувиараа ажил гүйцэтгэдэг ба одоогоор тогтсон дотоодын ачаа тээврийн нэгдсэн мэдээллийн системгүй, 2) Тээврийн өртөг өндөр, хэлбэлзэл ихтэй, өртгийн тодорхой байдал дутмаг. Ойролцоогоор нийт тээвэрчдийн 80% нь буцах ачаагүй, дундын зуучлах хөлс 10-35%, 3) Тээврийн найдвартай байдал хангалтгүй. Хэлцлийн 90% нь аман байдлаар явагддаг, 4) Явцын хяналт, мэдээлэл тайлагнал дутмаг, бодит биш. Ихэвчлэн утсаар ярих байдлаар хянадаг, 5) Төлбөр тооцоо, баримтын асуудал хүндрэлтэй. Хувь тээвэрчид тэр бүр байгууллагад төлбөрийн баримт өгч чадахгүй байна.
Дээрхи тулгамдсан асуудлуудын шийдлийг Түмэн Тээх платформоор дамжуулан дараах байдлаар шийдэж байна. 1) Хялбар, шуурхай тээврийн захиалга, 2) Шууд, ил тод үнийн хэлцэл болон тээврийн хэрэгсэл, жолоочийн мэдээллийн бодит харьцуулалт, 3) Realtime явцын хяналт, 4) Захиалагчийн тээврийн удирдлага, хянах самбар, 5) Үнэлгээтэй, туршлагыг баталгаажуулсан тээвэрчдийн сүлжээ, 6) Мэргэжлийн ложистик баг, шалгагдсан тээврийн процесс гэсэн хамтын үнэ цэнийг бүтээж, ажиллаж байна.
Тээвэр ложистикийн 10 гаруй жилийн туршлагад суурилсан мэргэжлийн үйлчилгээ болон ачаа тээврийн процессоо стандартжуулах, дижитал шилжилт хийхийг сонирхож буй байгууллага, бизнес эрхлэгч та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж бизнесийнхээ үр ашиг, үнэ цэнийг өсгөхийг уриалж байна.
*https://reports.weforum.org
コメント