
Тээвэр, логистикийн салбарын шинэчлэлт, өөрчлөлтүүд болон Монгол Улсын хил дамнасан тээвэр, импорт, экспортын нөхцөл байдлын тухай сүүлийн үеийн мэдээллийг Түмэн Тээх Дижитал тээврийн компани бэлтгэн хүргэж байна.
🟠 ОЛОН УЛСЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ - МОНГОЛЫН ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН САЛБАРЫН НӨЛӨӨ АЧААЛАЛ НЭМЭГДЭЛТ 15 - 20%
Оросын эсрэг олон улсын хоригоос үүдэн Замын-Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт боомтуудын ачаа тээврийн хэрэгслийн очер дараалал 15-20% нэмэгдэж, тээвэрлэлтийн хугацаа дунджаар 5-7 хоног уртсаж болзошгүй байна.
***eguur.mn
🟠 ЗАРДЛЫН ӨСӨЛТ 5-10%
Дэлхийн зах зээлд газрын тос, түүхий эдийн үнийн өсөлт нь тээвэрлэлтийн зардлыг 5-10% нэмэгдүүлэх хандлагатай гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.
***oilprice.com
🟠 БҮРИК ТӨСӨЛ БА ЭЕРЭГ НӨЛӨӨ
БНХАУ-н БҮРИК /Belt and Road Initiative/ төслийн хүрээнд манай тээврийн салбарт ч мөн эерэг үр дүнгүүд гарсаар байх хандлагатай байна.
Ж.нь, 2020-2023 онд хийгдсэн зам, боомтуудын шинэчлэлтийн хүрээнд нэгж тээвэрлэлтийн хугацаа 30% богиноссон бол энэ онд дахин 15% бууруулах, мөн автоматжуулалтын систем, хиймэл оюун ухааны суурилуулалт нь тээврийн зардлыг 15-20% бууруулах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
02-р сарын 24-ний өдрийн АНУ-н Ерөнхийлөгч Дональд Трамп болон Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нарын уулзалтын дараа Европын Холбоо ОХУ-н эсрэг тавих нефтийн хоригийг цуцлах талаар албан ёсны мэдэгдэл хийгдээгүй байна.
Гэсэн хэдий ч цаашид эдийн засгийн хориг арга хэмжээг зөөлрүүлэх эсвэл тодорхой нөхцөлтэйгээр өөрчлөх талаар хэлэлцэх боломжтой гэсэн таамаг шинжээчдийн дунд өрнөж байна.
Хэрэв хоригт өөрчлөлт орвол, энэ нь Оросын эдийн засгийн сэргэлтэд тодорхой хэмжээнд нөлөөлж, улмаар Монголын ОХУ-тай хийдэг худалдаа, тээвэр, экспортын нөхцөл байдалд эерэг өөрчлөлт авчрах боломжтой. Харин хоригийн хатуу чиг шугам хэвээр хадгалагдвал Монгол Улсын Оросоор дамжих тээврийн зардал өсөх, экспортын урсгал хязгаарлагдах эрсдэл өндөр хэвээр үлдэх төлөвтэй.
***thetimes.com
🟠 МОНГОЛЫН ДЭД БҮТЦИЙН ШИНЭЧЛЭЛТ - ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН ШИНЭ БОЛОМЖ БА ТУЛГАРЧ БУЙ АСУУДАЛ
🚉 ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛҮҮД БА ХҮЛЭЭЛТ
❶ Тавантолгой - Гашуунсухайт Төмөр зам төсөл нь жилд 30 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай бөгөөд2025 онд нүүрсний экспорт 30% өсөлттэй байна гэж таамаглаж байна.
❷ 10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай Шивээхүрэн-Сэхэ Хилийн Төмөр зам нь төсөл бүрэн хэрэгжиж дууссанаар импортын ачаа тээвэрлэлтийн хугацаа 15% богиносно гэсэн хүлээлэлттэй байна.
❸ Зүүнбаян-Ханги Төмөр зам ашиглалтанд орсноор Монгол, Хятадын хооронд 15 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой болох бөгөөд ингэснээр мөн тээвэрлэлтийн хугацааг 3-5 хоногоор хурдасгахаар зорьж байна.
❹ Богдхан Төмөр зам төсөл:
Тус төслийг 2025 онд гэрээ болон санхүүгийн асуудлаас үүдэн зогсоосон байна. Энэхүү төслийн зогсолт тээвэр логистикийн салбарт сөрөг нөлөө үзүүлж байгаа гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна.
***president.mn
***montsame.mn
🟠 2025 ОНД ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АНХААРАХ 4 ЗҮЙЛ
❶ Тээвэрлэлтийн маршрут болон Тээврийн хуваарийн оновчтой төлөвлөлт хийх
Дотоодын тээврийн маршрутыг оновчтой төлөвлөж, тээвэрлэлтийн нэгж хугацааг бууруулах, аюулгүй тээвэрлэх боломжийг бүрдүүлэх дээр ажиллаарай.
❷ Тээврийн үнийн өсөлтөд бэлтгэх
Тээврийн зардлын өсөлтийг хянахын тулд тээврийн гэрээг дахин хэлэлцэх, түлшний компаниудтай хамтрах зэрэг стратегийн түвшинд төлөвлөж, үүсэж болзошгүй эрсдэлд бэлдээрэй..
❸ Тээврийн менежментийн автоматжуулалт, системжүүлэлтийг сайжруулах
Бүртгэлийн систем, Хяналтын систем гэр зэрэг тээврийн үйл явцыг хянах, төлөвлөх гүйцэтгэх дотоодын системийг сайжруулах дээр ажилласнаар нэгж тээврийн хугацааг бууруулах, аюулгүй тээвэрлэх боломжийг бүрдүүлнэ.
❹ Олон улсын тээвэрлэлтийн хамгийн оновчтой хувилбаруудыг судлах
Олон улсын тээвэр хийх шаардлагатай бол хил гаалийн ачаалал болон олон улсын нөлөөллөөс үүсэж болох эрсдлүүдийг сайтар тооцож, тээврийн төлөвлөлтийг нарийн гаргаарай.

Comments