top of page

Ложистикийн менежерүүдэд: Ямар ч асуудлыг шийдвэрлэх боломжтой “5 ЯАГААД” арга

Updated: Jun 11


Ложистикийн менежерүүдэд, ачаа тээврийн менежерүүд, achaa teever, teevriin uil ajillagaa


5 ЯАГААД аргачлал нь Японы “Тоёота Автомотив” компанийн үйлдвэрлэлийн шугамд ашигладаг багаар асуудал шийдвэрлэхэд зориулсан брэйнстормингийн алдартай аргачлал юм. Ложистикийн менежерүүдэд


Энэхүү аргачлал нь хэрэглэхэд тун хялбар бөгөөд энгийн. Асуудал гарч ирэх үед үндсэн суурь шалтгааныг буюу цаашид хариулт гарч ирэхгүйгээр тодорхой болох хүртэл ЯАГААД гэсэн асуултыг үе дараалалтайгаар асууна. Ихэнх тохиолдолд 5 дахь яагаад гэсэн асуултын хариултаар тулгараад буй асуудлын суурь шалтгаан гарч ирэх боломжтой бөгөөд хийсвэр бус аль болон үндэслэлтэй, баримттай хариултыг хайж олохыг чухалчлах хэрэгтэй.


Нэгэн компанийн хэрэглэгчдээс ирэх гомдол ихэссэн асуудлын учир шалтгааныг “5 ЯАГААД” аргачлалыг ашиглан хэрхэн олж, шийдвэрлэж болохыг доорх жишээнээс харцгаая.



achaa teever, teevriin mashin, achaanii mashin


Дээрх асуудлын үндсэн шалтгаанууд: Хэрэглэгчдээс ирэх гомдол ихэссэн нь агуулахын ажилтнуудын сургалт хангалтгүй, бараа материалын шошголох процесс, зохион байгуулалт муу, бараа материалын эргэлт өндөр, стандартчилсан сургалтын хөтөлбөр байхгүй, бараа материалын удирдлагын тогтолцоо муу зэргээс үүдэн захиалгыг зөв сонгоход гарсан алдаатай холбоотой байж болох нь харагдаж байна. Эдгээрийн цаад үндсэн шалтгаан нь сүүлийн үеийн шинэ технологи, процесст хөрөнгө оруулалт хангалттай хэмжээнд хийдэггүйтэй холбоотой байж болох юм.


Шийдэл: Асуудлын шалтгаанууд тодорхой болсон тул ложистикийн менежер тохиромжтой цогц шийдлүүдийг боловсруулах боломжтой. Тухайлбал, агуулахын ажилтнуудад зориулсан нарийн сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэх, шошголох процесс, зохион байгуулалтын тогтолцоог сайжруулах, бараа материалын менежментийн сүүлийн технологид хөрөнгө оруулалт хийх, нөөцийг илүү сайн хуваарилах, тогтоон барих /retention/ стратегийг ашиглан шилжилт хөдөлгөөн, сургалтын асуудлыг шийдвэрлэх.


"5 Яагаад" аргын гол зорилго нь үндсэн шалтгааныг олж тогтоох, зорилтот шийдлийг боловсруулах явдал гэдгийг санаарай. “Яагаад” асуултын тоо нь асуудлын нарийн төвөгтэй байдлаас хамаарч өөр өөр байж болно.



teever, achaa teever, achaanii mashin,

Нийтлэл бичсэн: Г.Баттуул










39 views0 comments

Comments


bottom of page