top of page
  • Writer's pictureChuluunmunkh sb

Бизнес эрхлэгчид: Төсөв зохиохдоо орлогыг хэт өөдрөг төсөөлөх нь зөв үү?


Жижиг дунд бизнес эрхлэгчдийн төсөв зохиохдоо гаргадаг нийтлэг алдаанууд


Шийдвэр бүр нь амин чухал, нөөц болгон нь хязгаарлагдмал байдаг жижиг, дунд бизнесийн (ЖДҮ) ертөнцөд тодорхойгүй нөхцөл байдалд оновчтой шийдвэр гаргах, бизнесийнхээ тогтвортой өсөлтийг хангах зэрэг сорилтууд үргэлж тулгарч байдаг билээ. Харин ЖДҮ эрхлэгчид санхүүгийн эрүүл мэнддээ анхаарч, төсвөө үр дүнтэйгээ тооцоолж зохиосноор зорилгодоо хүрэх замын зураглалаа амжилттай гаргах боломжтой юм.


Доорх практик нийтлэлээр бид жижиг, дунд бизнесүүдийн хувьд төсөв зохиох нь яагаад нэн чухал болохыг, мөн компаниуд ямар нийтлэг алдаануудыг гаргадаг талаар “Institute of Financial Wisdom” институцийн зөвлөмжийг хуваалцах болно.


Төсөв гаргах нь ЖДҮ-д дараах ашиг тусуудтай.


  1. Урьдчилан төлөвлөх: Төсөв гаргах нь танд санхүүгийн тодорхой зорилго тавьж, түүндээ хүрэх замаа үр дүнтэйгээр зураглахад тусална.


  1. Зарцуулалтаа хянах: Хэт их зарцуулалт, санхүүгийн дарамтаас зайлсхийж, мөнгөний урсгал тань хаашаа байгааг хянах боломжтой.


  1. Оновчтой шийдвэр гаргах: Төсөв нь таны санхүүгийн бодит байдалд тулгуурлан хэзээ хөрөнгө оруулах, шинэ ажилтан авах, бизнесээ өргөжүүлэх вэ зэрэг чухал шийдвэрүүдийг гаргахад чиглүүлэх гол үзүүлэлт юм.


  1. Гэнэтийн нөхцөл байдалд бэлтгэлтэй байх: Гэнэтийн үйл явдал, зардалд бэлэн байх нь таны бизнесийн тогтвортой оршин тогтнох баталгаа юм.


ЖДҮ эрхлэгчдийн төсөв зохиохдоо гаргадаг нийтлэг алдаанууд:


  1. Орлогын хэт өөдрөг төсөөлөл: Төсвийн хамгийн нийтлэг алдаануудын нэг бол орлогын хэт өөдрөг төсөөлөл юм. Бизнес хийхэд өөдрөг үзэлтэй байх мэдээж чухал боловч төсвөө орлогын бодит хүлээлт дээр тулгуурлах нь чухал юм. Орлогыг хэтрүүлэн тооцох нь төсвийн хомсдол, санхүүгийн эрсдэлд ороход үргэдэг.

  2. Хувьсах зардлыг орхигдуулах: Жижиг дунд бизнес эрхлэгчид ихэвчлэн тогтмол зардалд анхаарлаа ихээхэн хандуулдаг боловч түүхий эдийн үнийн хэлбэлзэл, маркетингийн зардал гэх мэт хувьсах зардлыг мартах гээд байдаг талтай. Эдгээр өөрчлөлтийг тооцохгүй байх нь гэнэтийн хүндрэлд хүргэж болзошгүй юм.

  3. Урьдчилан тооцоолоогүй гэнэтийн зардлыг чухалчлахгүй орхих: Бизнес болгон тодорхой бус байдалтай тулгардаг. Төсөвт эрсдэлийн болон яаралтай тусламжийн санг тусгахгүй байх нь танай компанийг эдийн засгийн уналт, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал зэрэг урьдчилан тооцоолоогүй сорилтод өртөмтгий болгох магадлалтай.

  4. Зардлаа бүртгэхгүй байх: Төсөв нь хөдөлгөөнгүй баримт бичиг биш бөгөөд нөхцөл байдал өөрчлөгдөхөд бид зардал, төсвөө тогтмол хянаж, үйл ажиллагаатайгаа нийцүүлэн засварлаж байх хэрэгтэй. Зарим ЖДҮ-үүд оны эхэнд төсвөө тогтоогоод, дахин эргэж хардаггүй нь олон сөрөг үр дагаварт хөтөлдөг.

  5. Үйл ажиллагааны зардлыг дутуу тооцох: ЖДҮ-үүд үйлдвэрлэлийн шууд зардлаас гадна нийтийн үйлчилгээ, түрээс, засвар үйлчилгээ зэрэг шууд бус үйл ажиллагааны зардлыг харгалзан үзэх ёстой. Эдгээр зардлыг дутуу үнэлснээр өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах хөрөнгөгүй болох эрсдэлтэй.


Төсөв зохиох нь өнөөгийн өрсөлдөөнт бизнесийн орчинд өргөжин тэлэхээр зорьж буй ЖДҮ эрхлэгчдэд зайлшгүй шаардлагатай хэрэгсэл юм. Энэ нь бидэнд стратегийн шийдвэр гаргах, нөөцийг үр ашигтай хуваарилах, санхүүгийн бүтэцтэй арга барилыг олон боломжийг олгодог. Тиймээс ЖДҮ эрхлэгч та бүхэн нөөцөө хамгийн үр ашигтай түвшинд ашиглаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэхийн тулд заавал төсөв гаргаж заншаарай.


Дараагийн нийтлэлээр бид төсөв зохиохдоо ашиглаж болох үр дүнтэй аргуудыг та бүхэнтэй хуваалцах болно.



Source: Institute of Financial Wisdom


Нийтлэл бичсэн: Г. Баттуул




Түмэн Тээх - Хот доторх түгээлт, хүргэлтийн шинэ шийдэл


Холбоо барих: 7775-1111, 8806-5583




19 views0 comments
bottom of page