top of page

Аюултай ачаа гэж юу вэ? Аюултай ачааны дүрэм журам

Аюултай ачаа гэдэг нь автотээврийн хэрэгслээр тээвэрлэх үед өөрийн шинж чанараараа хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул хохирол учруулах химийн хортой болон аюултай бодис, аюултай хог хаягдал, тэдгээрийн ариутгаагүй сав баглаа боодлыг хэлнэ.




Аюултай ачаанд тээвэрлэлтийн болон ачих буулгах ажлын үед мөн хадгалалтын явцад тэсрэх, гал авалцах, байшин барилга, тээврийн хэрэгслийг эвдлэх, хүн, мал амьтныг гэмтээх, хордуулах, түлэх, хорт туяаны цацрагаар шарах, өвчлүүлэх зэрэг нөлөө үзүүлэх бодис, биет материал бүхий ачаа хамаарна.


Аюултай ачааг дор дурдсан төрөл ангилалд хуваана.

Үүнд:

  • 1 дүгээр ангилал Тэсэрч дэлбэрэх бодис

  • 2 дугаар ангилал Шахсан хий, даралтаар хадгалсан уусмал

  • 3 дүгээр ангилал Амархан гал авалцах шингэн

  • 4 дүгээр ангилал Амархан гал авалцах бодис, биет материал

  • 5 дугаар ангилал Хүчиллэг бодис

  • 6 дугаар ангилал Хортой болон халдвар тараах бодис

  • 7 дугаар ангилал Цацраг идэвхт бодис

  • 8 дугаар ангилал Идэмхий болон зэврээх бодис

  • 9 дүгээр ангилал Бусад хорт бодис


Тээврийн хэрэгслээр аюултай ачаа тээвэрлэхдээ Замын хөдөлгөөний дүрэм, Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм, энэхүү стандартын шаардлага болон тухайн ачааг тээвэрлэх аюулгүй ажиллагааны нөхцөл байдлыг хангасан тохиолдолд гүйцэтгэнэ.Аюултай ачаа тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн жолоочид жолоодлогын үед дор дурдсан үйлдэл хийхийг хориглодог.


Үүнд:

  • Тээврийн хэрэгслийг байрнаас огцом хөдөлгөх

  • Огцом тормослож зогсоох

  • Хөдөлгүүр, хурдны хайрцаг, зөөлөн холбоог салгаж явах

  • Тэсэрч дэлбэрэх, амархан гал авалцах аюултай ачааг тээвэрлэх үед тээврийн хэрэгслийн орчимд тамхи татах

  • Тэсэрч дэлбэрэх, амархан гал авалцах аюултай ачааг тээвэрлэх үед тээврийн хэрэгслээс 100м-ээс ойр зайд гал түлэх

  • Аюултай ачааг хариуцаж яваа ажилтны эзгүй хойгуур онцын шаардлагагүйгээр тээврийн хэрэгслийг түр орхин явах

Аюултай ачаа тээвэрлэхэд мөрдөх Монгол Улсын стандартын дэлгэрэнгүйтэй та ЭНД дарж танилцаарай.


Овор ихтэй ачаа тээвэрлэх зөвшөөрөл

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл

  • Жолооны үнэмлэхний хуулбар

  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар

  • Мэргэшсэн жолооны үнэмлэхийн хуулбар

  • Татвар, даатгал төлсөн гэрчилгээний хуулбар

  • Тээврийн хэрэгслийн зураг 4 талаас авахуулсан байдал

  • ЗХАБТХ, ЗХД-ийн талаар аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч баталгаа гаргуулсан албан бичиг

  • Оношлогооны дүгнэлтийн хуудас

  • Овор ихтэй ачааны зураг, ачсан байдлын зураглал

  • Овор ихтэй ачаа MNS 5345:2011 стандартад заасан шаардлага хангасан байх


Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх зөвшөөрөл

  1. Зөвшөөрөл хүссэн албан бичиг

  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

  3. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл

  4. Жолооны үнэмлэхний хуулбар

  5. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар

  6. Мэргэшсэн жолооны үнэмлэхийн хуулбар

  7. Тэсэлгээний харьцахын үнэмлэх

  8. Татвар, даатгал төлсөн гэрчилгээний хуулбар

  9. Тээврийн хэрэгслийн зураг 4 талаас авахуулсан байдал

  10. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч баталгаа гаргуулсан албан бичиг•  

  11. Оношлогооны дүгнэлтийн хуудас

  12. Тэсэр дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн үед мөрдөх аюулгүй ажиллагааны журам, аюултай ачаа MNS 4978:2000 стандартад заасан шаардлага хангасан байх


Аюултай ачаа тээвэрлүүлэхийг хүсвэл тээврийн менежертэй холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. 📞 7775-1111, 9699-8111




13 views0 comments

Comments


bottom of page