Ачилтын үед заавал анхаарах 6 зүйл:
Тээвэрлэлтийн үйл явцад олон хүчин зүйл бие биеэсээ хамааралтайгаар нөлөөлж байдаг бөгөөд нэг алдаа гаргах эсвэл нэг чухал алхамыг мартсанаар цаг хугацаа болон хөрөнгө мөнгөний хувьд томоохон сөрөг үр дагаврууд руу хөтөлдөг. Тиймээс та ачаа илгээгч болон тээвэрлэгчдэд зориулсан доорх зөвлөмжүүдийг дагаж мөрдсөнөөр өртөг өндөртэй нийтлэг алдаануудаас зайлсхийхэд тусална гэдэгт итгэлтэй байна.

1.Ачааны сав баглаа боодлыг найдвартай сонгох
Аливаа ачааг аюулгүй тээвэрлэхэд сав баглаа боодлын найдвартай байдал зайлшгүй хангагдсан байх шаардлагатай. Тээвэрлэлтийн явцад ачаанд эвдрэл үүсэх, хорогдол гарах гэх мэт боломжит олон эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд сав баглаа боодолд анхаарах нь зүйтэй.
Картон хайрцаг, агшилтын цаас зэрэг гадаргуугийн сав баглаа боодлуудаас гадна тээвэрлэлтийн явцад хэврэг барааг гэмтээхээс урьдчилан сэргийлэхэд нийтлэг ашиглагддаг зөөлөвч болон хөөсөн жийргэвч зэргийг мөн ашиглах нь үр дүнтэй.
2.Тээвэрлэлтийн хугацааг зөв тооцоолох
Өөр нэг зайлшгүй анхаарах зүйл бол тооцоолсон хугацаа юм. Таны ачаанд зарцуулагдана гэж бодож байгаа цаг хугацаа олон хүчин зүйлсээс шалтгаалан хүлээлтээс зөрж магадгүй юм. Тиймээс тээврийн явцад саатал гарах магадлалтай болохыг тооцоолж, бусад шийдвэрүүдээ хоорондоо уялдаа холбоотойгоор гаргах нь зүйтэй.
3.Баримт бичгүүдтэй нарийвчлан танилцах
Ачааг тээвэрлэх үйл явцтай холбоотой бий болох гэрээ, баримт бичгүүдтэй бүрэн гүйцэд танилцаж, бэлэн байдлыг хангах нь чухал. Тээвэрлэх процесс эхлэхийн өмнө, тээвэрлэлтийн явцад болон дуусах үед гээд үе шат болгон дээр дагаж мөрдөх ёстой заавар зөвлөмж, гэрээний заалтуудыг дэлгэрэнгүй уншиж танилцах шаардлагатай.
Баримт бичгүүд, гэрээний заалт дээрх аливаа нөхцөлийг орхигдуулснаас үүдэн оролцогч талуудын дунд үл ойлголцол үүсэх, ачааны найдвартай байдал алдагдах гэх мэтчилэн асуудлууд үүсэх магадлалтай.
4.Ачаагаа хаана явж байгааг бодитоор хянах
Компаниуд ачаагаа хянах өөр өөр аргуудыг ашигладаг. Зарим компаниуд бодит цагийн хяналт (real-time tracking)-ыг санал болгодог бөгөөд энэ нь танд хамгийн тохиромжтой хяналтын шийдлүүдийг санал болгодог ложистикийн үйлчилгээ үзүүлэгч компанийг сонгоход тусална.
5.Тээвэрлэлтийн үнийг оновчтой тогтоох
Та тээвэрлэгчээ сонгохын өмнө төсвөө анхаарч үзэх хэрэгтэй. Дангаар эсвэл багцаар санал болгож буй бүх боломжуудыг сайтар судалж үзээд төсвөөсөө хамааран өөрт тохирох үйлчилгээг сонгоорой. Ослын үед таны хувьд алдагдалд хүргэж болзошгүй тул нийт төсвийнхөө 60-аас илүү хувийг зарцуулах ёсгүй гэдгийг санаарай.