top of page
  • Lhagvasüren Otgonbayar

Бүх төрлийн тээврийн зорчигч өмнөх оны мөн үеэс 2.1 дахин өслөө

Updated: Jun 11

2022 оны эхний улирал статистик

ачаа тээвэр , ачааны машин, тээврийн машин

Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2022 оны эхний улиралд 9.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 7.2 (42.2%) сая тонноор буурсан байна. Энэхүү бууралтад авто тээврээр тээсэн ачаа 5.3 (59.4%) сая тонноор буурсан нь голлон нөлөөлжээ. Бүх төрлийн тээврээр 2022 оны эхний улиралд 41.0 сая хүн (давхардсан тоогоор) зорчсон нь өмнөх оны мөн үеэс 21.2 (2.1 дахин) сая хүнээр өссөн байна. Зорчигчдын тоо өсөхөд авто тээврээр зорчигчид 20.7 (2.0 дахин) сая хүнээр өссөн нь голлон нөлөөлжээ.


ачаа тээврийн мэдээ

Бүх төрлийн тээврээр тээсэн ачаа 2022 оны эхний улиралд, өмнөх улирлаас 600.9 (5.7%) мянган тонн, тээврийн зоригч, зорчигчид 8.3 (16.9%) сая хүнээр буурсан байна.


Бүх төрлийн тээврийн орлого 2022 оны эхний улиралд 301.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 49.5 (14.1%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Авто тээврийн орлого 24.2 (18.7%) тэрбум төгрөгөөр буурсан нь бүх төрлийн тээврийн орлого буурахад нөлөөлсөн байна. Мөн бүх төрлийн тээврийн орлого 2022 оны эхний улиралд өмнөх улирлаас 51.7 (14.6%) тэрбум төгрөгөөр буурсан байна.


Эх сурвалт: Үндэсний статистикийн хороо


23 views0 comments

Comentarios


bottom of page