top of page
  • Writer's pictureChuluunmunkh sb

Ложистик менежментийн 7R

Updated: Jun 11


Ложистик тээвэр үйлчилгээ, ачаа тээвэр

Тээвэр, ложистикийн менежмент нь аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэр, агуулахаас эцсийн хэрэглэгчийн гарт хүргэх бүхий л процессын удирдлага юм. Тодруулбал нийлүүлэлтийн гинжин холбооны үйлдэл бүрийг үр дүнтэй төлөвлөх, загварчлах, гүйцэтгэх, шалгах, хянах нь мэргэжлийн ложистикийн цөм хэсгүүд билээ.


Бүх салбарын бизнесийн өсөлт төдийгүй улс орны хөгжилд ложистик менежмент, түүний үр ашигтай шийдэл нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг.


Ложистикийн "7 Зөв" буюу 7 Rights нь ложистик, тээврийн менежментийн үндсэн концефтүүдийг нэг бөгөөд энэ салбарын мэргэжилтнүүдийн заавал мэдэх ёстой зүйлсийн нэгт багтдаг.


  1. Зөв бүтээгдэхүүн (Right product): Бүтээгдэхүүний сав баглаа боодлыг стандартын дагуу байлгах нь тээвэрлэх, түгээх, ачих, буулгах үеийн эрсдэлийг багасгах, цаг хугацаа, эдийн засгийг хэмнэх, нөөцүүдийг үр ашигтай ашиглах боломжийг олгодог гол тулгуур юм.

  2. Зөв хэрэглэгч (Right customer): Зөв хэрэглэгчээ олох нь нийлүүлэлтийн гинжин сүлжээний (supply chain) нэг гол бэрхшээл. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хаанаас авах, яаж хэрэглэхээ мэддэг хэрэглэгчийн сан бүрдүүлэх нь маркетинг ажлаас гадна үр ашигтай ложистикийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

  3. Зөв үнэ (Right price): Үнийн бодлого, үнэ тогтоолт магадгүй хангамжийн мэргэжилтэнд чухал биш юм шиг харагдах магадлалтай ч тогтмол зах зээлийн үнэ, үнэтэй холбоотой мэдээлэл, ирээдүйн трэнд, өөрчлөлтийг судлах нь бас нэг чухал зүйл аж. Учир нь зөв үнэ бол бизнесийн болон ложистикийн ашигт байдалд нөлөөтэй гол хүчин зүйл гэдэг нь ойлгомжтой болов уу.

  4. Зөв тоо хэмжээ (Right quantity): Эрэлт, нийлүүлэлтийг тооцоолон зөв тоо хэмжээг төлөвлөх, илгээх нь зайлшгүй нэг том чухал ажлуудын нэг. Ихдүүлж, багадуулахгүй байх бол бүх шатны менежер, мэргэжилтнүүдийн ур чадварыг шаардана.

  5. Зөв нөхцөл (Right condition): Бүтээгдэхүүний чанар алдагдахгүйгээр хэрэглэгчийн гарт хүргэгдэх зөв ложистик, тээвэрлэлтийн нөхцөлүүдийг зохион байгуулах, гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь гол үүргүүдийн нэг билээ.

  6. Зөв цаг хугацаа (Right time): Ложистикийн бүх зүйл хэвийн амжилттай зохион байгуулагдсан ч зөвхөн буруу цаг хугацаанаас болж бүх хийсэн ажил нурдаг. Цаг хугацаандаа гүйцэтгэх нь өрсөлдөөнд ялах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, урт хугацааны харилцааг хадгалахад чухал байр суурьтай.

  7. Зөв газар (Right place): Зөв газартаа зөв бүтээгдэхүүнээ хүргэхийн тулд маш сайн байршил, хяналтын мэдээлэлтэй түгээлтийн систем хөгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр хэрэглэгч, харилцагчдаа илүү сайн таньж, тэдний эрэлтийг улам сайн тодорхойлох боломжтой. Зөвхөн байршил, газарзүйн мэдээллээс гадна, хүн ам зүйн, орлого болон бусад мэдээллийг судлах хэрэгтэй. ачаа

Илүү үр ашигтай тээвэр, түгээлттэй байна төдий хэмжээгээр илүү бизнес үр ашигтай байна.





161 views0 comments

Comments


bottom of page