top of page
  • Writer's pictureChuluunmunkh sb

Хот доторх, орон нутгийн хүргэлтийн хувьсгал: UPS ба FedEx

Updated: Jun 11


Тогтвортой байдлыг хангах нь нийгмийн шийдвэрлэх ёстой хамгийн чухал асуудлуудын нэг болоод буй өнөө цагт ложистикийн салбар ногоон шилжилтийг алхам алхмаар хийсээр байна. Энэхүү өөрчлөлтийг удирдан чиглүүлсэн гол тоглогчдын нэг бол цахилгаан ачааны машиныг хот хоорондын хүргэлтийн стратегийн гол бүрэлдэхүүн хэсэг болгон ашиглаж буй UPS болон FedEx нар юм.


UPS: Цахилгаан шийдлийн анхдагч хамтын ажиллагаа





UPS-ийн цахилгаан тээврийн хэрэгслийг нэгтгэх чиглэлээр хийсэн хамгийн чухал алхамуудын нэг нь Их Британид төвтэй, анхдагч цахилгаан автомашин үйлдвэрлэгч Arrival-тай хийсэн стратегийн түншлэл юм. Энэхүү хамтын ажиллагаа нь UPS-ийн тусгай шаардлагад нийцүүлэн зориулалтын цахилгаан тээвэрлэгч машинуудыг бүтээх замаар хүргэлтийн ландшафтыг өөрчлөх зорилготой юм. 


UPS-ийн цахилгаан ачааны машинууд нь хүргэлтийн янз бүрийн чиглэлд үйлчлэхийн тулд өөр өөр хамрах хүрээтэй байдаг. Эдгээр машинууд нь хотын болон хотын захын хүргэлтийн эрэлт хэрэгцээг үр дүнтэй даван туулах чадвартай бөгөөд ачааны багтаамж, даацын хоорондох тэнцвэрийг хангадаг. Түүнчлэн гүйцэтгэлийг оновчтой болгох дэвшилтэт технологиор тоноглогдсон ба үүнд тээврийн хэрэгсэлтэй холбоотой өгөгдлийг хэмнэлт, засвар үйлчилгээний зорилгоор хянаж, дүн шинжилгээ хийдэг телематик системүүд багтдаг. Аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг үлгэр жишээ компанийн хувьд UPS нь цахилгаан ачааны машиндаа мөргөлдөхөөс сэргийлэх систем, дэвшилтэт тоормосны систем, жолоочийн харагдах байдлыг сайжруулахад зориулагдсан функцуудыг хөгжүүлжээ.


UPS цахилгаан автомашины паркаа тив алгасан өргөжүүлж, байгальд ээлтэй энэхүү бүтээлээ зөвхөн АНУ-д төдийгүй Европын бусад оронд нэвтрүүлж байна.


FedEx: Төрөл бүрийн хүргэлтийн хэрэгцээнд зориулсан цахилгаан флот





Хүргэлтийн салбарын бас нэгэн тэргүүлэгч FedEx нь Workhorse E-Gen цахилгаан хүргэлтийн фургонуудыг өөртөө нэгтгэсэн. Эдгээр шинэлэг машинууд нь цахилгаан хөдөлгүүрийг бензиний хүрээг уртасгагчтай хослуулсан нь зөвхөн орон нутгийн хүргэлтийг хангаад зогсохгүй хот хоорондын хүргэлтэнд түүчээлэх боломжийг харуулж байна.


UPS-тэй адилаар FedEx-ийн цахилгаан ачааны машинууд нь дэвшилтэт технологид суурилсан ба телематик системийг тээврийн хэрэгслийн гүйцэтгэлийг хянах, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхэд ашигладаг бөгөөд ингэснээр флотыг үр дүнтэй удирдахад хувь нэмэр оруулдаг.


Төрөл бүрийн цахилгаан тээврийн хэрэгслийн загварыг туршиж, FedEx нь байгальд ээлтэй эдгээр тээврийн хэрэгслийг өөр өөр бүс нутаг, чиглэлд идэвхтэй байрлуулж байна. Тэдний зорилго нь нүүрстөрөгчийн ул мөрийг бууруулах компанийн амлалттай нийцүүлэн янз бүрийн нөхцөлд гүйцэтгэл, үр ашиг, дасан зохицох чадварыг хэмжих явдал юм. 


FedEx-ийн флотод цахилгаан тээврийн хэрэгслийг нэгтгэсэн нь тогтвортой байдлын үндсэн зорилтуудтай нийцэж буй бөгөөд байгальд ээлтэй ложистикийн шийдлүүдийн түүчээ болох компанийн байр суурийг нь улам бэхжүүлж байна.



UPS болон FedEx аль аль нь цахилгаан ачааны машиныг хот болон хотын захын тээврийн чиглэлд нэгтгэх тал дээр өмнө нь анхаарч байсан хэдий ч үйлдвэрлэгчидтэй хамтарч буй туршилтууд нь илүү өргөн хамрах хүрээний боломжуудыг нээж байна. Ялангуяа цахилгаан ачааны машинуудын төрлийг нэмэгдүүлэх, хот хоорондын хүргэлтэд шаардлагатай цэнэглэх дэд бүтцийн асуудал тулгамдсан хэвээр байгаа бөгөөд технологийн шинэчлэл, дэд бүтцийг хөгжүүлэх замаар эдгээр сорилтыг даван туулж буй нь гайхалтай.


Тэдний нэгдсэн хүчин чармайлт, стратегийн түншлэл, ногоон ирээдүйн төлөө тууштай зүтгэл нь хот хоорондын тээвэрлэлтэд цахилгаан ачааны машин ноёрхох эрин үе ирснийг нотолж байна. 


Нийтлэл бичсэн: Г.Баттуул








15 views0 comments

Comments


bottom of page