top of page
  • Writer's pictureChuluunmunkh sb

Кейс: FreightCo нь тулгамдаад буй асуудлуудаа хэрхэн шийдсэн вэ?

Updated: Jun 11


achaa teever, тээврийн машин, ачааны машин


Компани: FreightCo


Үйл ажиллагааны чиглэл: Тээвэр ложистик


Асуудал: Тээвэр ложистикийн үйлчилгээ үзүүлдэг дунд хэмжээний FreightCo компани нь тогтсон арга барилаараа үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хэд хэдэн хүндрэлтэй асуудалтай нүүр тулах болжээ. Бичиг цаасны ажлыг нэг бүрчлэн үйлдэх, жолоочидтой заавал биечилж холбогдох, ачаануудыг үр ашигтайгаар зохицуулах гээд байнгын гар ажиллагаа шаардсан ажлууд нь маш их цаг хугацаа шаардаж байсан байна. Түүнээс гадна тээврийн маршрутыг оновчлох, хөрөнгийг хамгийн сайнаар нь ашиглах зэрэг шийдлүүдэд ач холбогдол өгөлгүй урт хугацаанд явах нь компанийн ашигт ажиллагаа, хэрэглэгчдийн сэтгэл ханамж гээд олон хүчин зүйлст сөргөөр нөлөөлж байсан байна. Тиймээс тэд үйл ажиллагаагаа хамгийн боломжит хувилбараар автоматжуулж, ил тод байдлыг нэмэгдүүлж, нийт үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд шинэ арга замуудыг хайж эхэлжээ.


Шийдэл: FreightCo нь тулгамдаад буй асуудлуудаа шийдвэрлэхийн тулд дижитал тээврийн цогц шийдлийг хэрэгжүүлэхээр шийдсэн. Тэд ложистикийн үйл явцаа дижиталтай уялдуулснаар асуудлуудаа хэрхэн шийдвэрлэснийг харцгаая. Асуудлуудаа хэрхэн шийдсэн вэ?



Ачааг үр ашигтай удирдаж эхэлсэн: Тээвэрлэлтийн дэлгэрэнгүй мэдээллийг харах, явцыг бодит цаг хугацаанд хянах, жолооч нартай саадгүй харилцах боломжтой төвлөрсөн платформын тусламжтайгаар ачааг үр дүнтэй удирдах боломжтой болсон. Түүнчлэн диспетчерүүд жолоочдын хүртээмж, даацын хүчин чадал, маршрут зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэж, ачааг илүү хялбараар, бага хугацаанд оновчтой хуваарилах боломжтой болсон.


Ил тод байдлыг сайжруулсан: Технологийн тусламжтайгаар FreightCo нь машинуудын байршил ба хүргэлтийн явцыг хянах, аливаа саатал, асуудал үүсэх үед нөхцөл байдлын талаар мэдээллийг газар дээр нь шууд хүлээх авах боломжтой болсон. Ил тод байдлыг нэмэгдүүлснээр асуудлуудыг илүү идэвх санаачлагатай шийдвэрлэх, үйлчлүүлэгчидтэйгээ харилцах болон хүргэлтийн хугацааны тухай мэдээллийг илүү үнэн зөвөөр хүргэхэд илүү хялбар болсон байна.


Үйл ажиллагаагаа автоматжуулсан: Ложистикийн удирдлагын програм хангамжийг ашиглан дагалдах хуудас, нэхэмжлэх, хүргэлтийн баримт зэрэг баримт бичгүүдийг цахим хэлбэрт шилжүүлснээр гар аргаар хийдэг бичиг цаасны ажлыг багасгажээ. Ингэснээр цаг хугацааг хэмнэж, захиргааны алдааг багасгаж чадсан байна.


Хөрөнгийн удирдлагыг үр ашигтай түвшинд аваачсан: Ачааны даац хэтрэх эсвэл хэт бага байх, хоосон миль туулах зэргээр хөрөнгөө үр ашиггүй зарцуулах нь бизнес эрхлэгчдээс асах их үргүй зардал гарахад хүргэдэг. Тэгвэл нэгдсэн платформын тусламжтайгаар даац, жингийн хязгаарлалт, хүргэлтийн хугацаа зэрэг үзүүлэлтүүдэд үндэслэн хамгийн оновчтой маршрут, ачааллын хуваарилалтыг санал болгодог болсон. Ингэснээр түлшний зарцуулалт, засвар үйлчилгээ болон хөдөлмөрийн зардлыг хэмнэж чаджээ.



Харилцаа холбоог нэмэгдүүлсэн: Дижитал шийдэл нь диспетчер болон жолооч нарын хоорондын харилцаа холбоог маш хялбар бөгөөд идэвхтэй болгосон. Жолооч нар гар утасны аппликейшний тусламжтайгаар ажил хүлээн авах, бусадтайгаа мэдээлэл хуваалцах, дижитал баримт бичгийг илгээх боломжтой болсон. Энэхүү хялбаршуулсан харилцаа холбоо нь гар утасны дуудлагыг баасгаж, жолоочийн бүтээмжийг нэмэгдүүлсэн бөгөөд нийт үр ашгийг нэмэгдүүлжээ.


Дижитал технологийг нэвтрүүлж, ложистикийн удирдлагын цогц шийдлийг хэрэгжүүлснээр FreightCo нь үйл ажиллагаагаа амжилттай өөрчилж, үр ашгийг дээшлүүлж, зардлыг бууруулж, харилцагчийн үйлчилгээг сайжруулсан. Тус компани одоо тээврийн салбарын хүчтэй тоглогчдын нэг болжээ.



Нийтлэл бичсэн: Г.Баттуул



42 views0 comments

Comments


bottom of page