top of page
  • Writer's pictureChuluunmunkh sb

Тээвэрчин Б.Гантулга: "Зарим тохиолдолд ажил хүлээгдээд, удаан зогсох үедээ ном эргүүлж харна аа".

Updated: Jun 11

Энэ удаагийн “Тээвэрчин булан”-аар маань Дундговь аймгийн харьяат 34 настай Болдын Гантулга оролцлоо. Тасралтгүй 4 жил гаран тээврийн салбарт ажиллаж байгаа тэрээр одоо эхнэр гурван хүүхэдтэйгээ хамт Улаанбаатар хотод амьдардаг.


Тээвэрчинтэй ярилцах явцад түүний мэргэжилдээ хэр их дуртайг болон ажлаа жаргаж хийдэг гэсэн мэдрэмжийг хэд хэдэн удаа авч байлаа. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.

тээвэрчин, teeverchin

-Та өөрийн нэг өдрийн ажлын үйл явцын талаар танилцуулбал ?

Миний хувьд АПУ-н сүү түгээлт дээр ажилладаг. Өглөө 6 цагт агуулахаас бараагаа авах ёстой байдаг. Тиймээс 6 цагаас эхэлж ачилтдаа гараад, 7 цаг гэхэд дэлгүүрлүүгээ хөдлөөд гардаг даа. Ажил өглөө 06:00 цагт эхлээд тухайн өдрийнхөө ачилтын хэмжээгээс хамаараад ажил дуусах цаг янз бүр байдаг. Эртдээ 12:00 гэж, удлаа гэхэд өдрийн 3,4 цагт дуусчихдаг даа.

Ажиллах хуваарийн хувьд долоо хоногийн 5 өдөр ажиллаж байгаа. Агуулах Даваа болон Ням гарагт амардаг тул энэ хоёр өдөр амарна. Гэхдээ зарим тохиолдолд Даваа гарагт шуурхай түгээлтэд гарах тохиолдол бас байдаг.

Ер нь сүү түгээж явна гэдэг чинь бас гоёшдээ тэ. Би өөрөө бас боддог юм аа миний сүүн замын километр явж байна даа, сүүн зам татуулж байна даа гэж...(инээв).


-Та хамгийн анхны тээврийнхээ талаар бидэнд хуваалцаач ?

Би Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат хүн. Анх нутагтаа 2018 оноос дэлгүүрийн бараа орон нутаг руу зөөж, тээврийн гараагаа эхэлж байсан. Одоо Улаанбаатар хотод ирээд сүүлийн 1 жил тээвэрт явж байна даа.


-Та машиныхаа кабинд байнга авч явдаг зүйл бий юу ?

Кабиндаа байнга авч явдаг зүйл гэвэл ном л байна даа. Зарим тохиолдолд ажил хүлээгдээд, удаан зогсох үе гарна, тэр үедээ ном эргүүлж харна аа. Номондоо орчихоор хүн орчноосоо тасарна гэж байдаг даа. Тэгээд л номоо уншаад суудаг даа. Тухтай уншаад суух зав байхгүй тул тийм их ном уншиж чадаагүй ч өдөрт 2,3 хуудсаар явсаар байгаад одоогоор 4 ном уншсан байна.

achaa teever, achaaachna, тээврийн үйлчилгээ

-“Түмэн тээх”-д бүртгэлтэй гэрээт жолооч болоод хэр удаж байгаа вэ? Энэ нь танд ямар өөрчлөлтийг бий болгосон бэ ?

Өнгөрсөн оны 12 сараас гэхлээр одоо ер нь 5 сар гаруй “Түмэн тээх”-д тогтмол гэрээтэй түгээлтийн ажилд явж байна. Тогтмол гэрээтэй ажилд явах нь гадуур дотуур ачаа хайгаад явахгүй, яг хариуцсан ажлаа өдөр болгон хийгээд явдаг тул их амар байдаг л даа. Эсвэл Нарантуул дээр очоод зогсох ч юм уу, фейсбүүкээр зар хараад ачаа ачсанаас тогтмол нэг юмандаа явах нь илүү үр дүнтэй байдаг.


-Та Түмэн Тээх аппликейшнээ татсан байгаа юу ? Та аппликейшний талаарх сэтгэгдлээ хуваалцвал?

Тийн татсан байгаа. Бүртгэлээ үүсгэчихсэн байдаг тул Апп дээр гарч байгаа ачааны мэдээллийг хараад л байж байдаг даа. Сүүлд шинэчлэлт хийсэн байна лээ бас. Ер нь ороод ашиглахад их хялбар санагдсан.


-Тээврийн дижитал технологийн хөгжлийн талаарх таны үзэл бодол ?

Ерөнхийдөө бол одоо яг л орж ирэх хугацаа нь болчихсон зүйл л дээ. Одоо гадаадын бүх л улс орнууд гар утсаараа ажил үүргээ гүйцэтгээд явж байна. Би чөлөө заваараа “Mongolian trucker” гээд Америкт том тэрэг барьж байгаа залуугийн бичлэг, влогыг нь их үздэг л дээ. Тэгээд харахад дандаа аппараа ачаа бараагаа олоод л, долоо хоногт тэдэн км яваад тэдэн мянган долларын ажил хийлээ гэсэн бичлэг ороод байгаа байхгүй юу. Тэр чинь ямар ч байсан хүлээгээд зогсоод байхгүй утсан дээрээсээ аппаа хараад л харьцаад явчхаж байгаа юм л даа. Яг тийм юм бол Монголд зайлшгүй хэрэгтэй болсон цаг. Тээвэрчин хүмүүс ачаагаа олох нөгөө талдаа тээвэрлүүлж байгаа газар машинаа олох энэ хоёрыг холбох юм нь ерөөсөө л технологийн хөгжлийг дагаад зайлшгүй байх ёстой зүйлийн нэг гэж боддог доо.



дижитал ачаа тээвэр, тээврийн машин, ачааны машин,


-Таны хувьд тээвэртээ баримталдаг зарчмынхаа талаар хуваалцаад бусад жолоочдоо зөвлөгөө хүргээд өнөөдрийнхөө ярилцлагыг дуусгая.

Ерөнхийдөө тээвэрт явна гэдэг ачиж явсан ачаа бараагаа бүрэн бүтэн хүргэх ёстой газар нь хүргээд, дутагдал хоргодол үүсгэхгүйгээр явах нь чухал. Тиймээс хамгийн гол нь хариуцлагатай, очих ёстой газраа түргэн шуурхай, эвдрэл хоргодолгүй ачаа бараагаа тээвэрлэж хүргэх нь тээвэрчин хүний гол баримтлах зарчим даа.


Ингээд тээврийн салбарт хүчин зүтгэж байгаа нийт жолооч нартаа хэлэхэд дүрмээ сайн баримтлаад, хөдөлгөөнийхөө аюулгүй байдлыг хангаад, машин техникийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаад, хөдөлгөөндөө соёлтой оролцоцгоогоорой.


Ярилцсан З.Мөнхгэрэлт



түмэн тээх, tumentech

Апп татах доорх холбоос Android - https://bit.ly/3Sh0BwH iPhone - https://apple.co/3bqx03g Холбоо барих 7775-1111



72 views0 comments

Comments


bottom of page