top of page
  • Writer's pictureChuluunmunkh sb

Ачилтын үед заавал анхаарах 6 зүйлс:

Updated: Jun 11

Тээвэрлэлтийн үйл явцад олон хүчин зүйл бие биеэсээ хамааралтайгаар нөлөөлж байдаг бөгөөд нэг алдаа гаргах эсвэл нэг чухал алхамыг мартсанаар цаг хугацаа болон хөрөнгө мөнгөний хувьд томоохон сөрөг үр дагаврууд руу хөтөлдөг. Тиймээс та ачаа илгээгч болон тээвэрлэгчдэд зориулсан доорх зөвлөмжүүдийг дагаж мөрдсөнөөр өртөг өндөртэй нийтлэг алдаануудаас зайлсхийхэд тусална гэдэгт итгэлтэй байна. Ачилтын үед заавал анхаарах 6 зүйлсийг танилцуулж байна.

achaa teever, achilt, teevriin uilchilgee,

1.Ачааны сав баглаа боодлыг найдвартай сонгох


Аливаа ачааг аюулгүй тээвэрлэхэд сав баглаа боодлын найдвартай байдал зайлшгүй хангагдсан байх шаардлагатай. Тээвэрлэлтийн явцад ачаанд эвдрэл үүсэх, хорогдол гарах гэх мэт боломжит олон эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд сав баглаа боодолд анхаарах нь зүйтэй.


Картон хайрцаг, агшилтын цаас зэрэг гадаргуугийн сав баглаа боодлуудаас гадна тээвэрлэлтийн явцад хэврэг барааг гэмтээхээс урьдчилан сэргийлэхэд нийтлэг ашиглагддаг зөөлөвч болон хөөсөн жийргэвч зэргийг мөн ашиглах нь үр дүнтэй.



2.Тээвэрлэлтийн хугацааг зөв тооцоолох


Өөр нэг зайлшгүй анхаарах зүйл бол тооцоолсон хугацаа юм. Таны ачаанд зарцуулагдана гэж бодож байгаа цаг хугацаа олон хүчин зүйлсээс шалтгаалан хүлээлтээс зөрж магадгүй юм. Тиймээс тээврийн явцад саатал гарах магадлалтай болохыг тооцоолж, бусад шийдвэрүүдээ хоорондоо уялдаа холбоотойгоор гаргах нь зүйтэй.



3.Баримт бичгүүдтэй нарийвчлан танилцах



Ачааг тээвэрлэх үйл явцтай холбоотой бий болох гэрээ, баримт бичгүүдтэй бүрэн гүйцэд танилцаж, бэлэн байдлыг хангах нь чухал. Тээвэрлэх процесс эхлэхийн өмнө, тээвэрлэлтийн явцад болон дуусах үед гээд үе шат болгон дээр дагаж мөрдөх ёстой заавар зөвлөмж, гэрээний заалтуудыг дэлгэрэнгүй уншиж танилцах шаардлагатай.


Баримт бичгүүд, гэрээний заалт дээрх аливаа нөхцөлийг орхигдуулснаас үүдэн оролцогч талуудын дунд үл ойлголцол үүсэх, ачааны найдвартай байдал алдагдах гэх мэтчилэн асуудлууд үүсэх магадлалтай.



4.Ачаагаа хаана явж байгааг бодитоор хянах


Компаниуд ачаагаа хянах өөр өөр аргуудыг ашигладаг. Зарим компаниуд бодит цагийн хяналт (real-time tracking)-ыг санал болгодог бөгөөд энэ нь танд хамгийн тохиромжтой хяналтын шийдлүүдийг санал болгодог ложистикийн үйлчилгээ үзүүлэгч компанийг сонгоход тусална.



5.Тээвэрлэлтийн үнийг оновчтой тогтоох


Та тээвэрлэгчээ сонгохын өмнө төсвөө анхаарч үзэх хэрэгтэй. Дангаар эсвэл багцаар санал болгож буй бүх боломжуудыг сайтар судалж үзээд төсвөөсөө хамааран өөрт тохирох үйлчилгээг сонгоорой. Ослын үед таны хувьд алдагдалд хүргэж болзошгүй тул нийт төсвийнхөө 60-аас илүү хувийг зарцуулах ёсгүй гэдгийг санаарай.


6.Тээвэрлэгчийн даатгалын багц


Юуны өмнө таны сонгосон тээвэрлэгч сайн даатгалын багцтай эсэхийг шалгаарай. Аливаа осол, гэмтэл гарсан тохиолдолд тухайн компани хариуцлага хүлээх ёстой. Таны эд зүйлс дамжин өнгөрч байгаа тул гэрээнд заагаагүй бол тохиолдсон бүх хохирлыг компани хариуцах ёстой. Тиймээс тээвэрлэлтийн компанийг сонгохоосоо өмнө даатгалын багцад нь харьцуулалт, дүн шинжилгээ хийж, зохих хувилбаруудаас сонгоорой.


 

Tumen Tech Digital Trucking Platform - Дижитал Тээвэр захиалга, тээврийн цогц шийдэл.




Tumen Tech түмэн тээх




Холбоо барих: 7775-1111








70 views0 comments

Bình luận


bottom of page